”Хурд”-ын ”Нар” тоглолт тайзнаа хоёрхон удаа
2018 оны 10 сарын 2

Тэртээх 1993 онд байгуулагдсан цагаасаа “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье”, “Чимээгүй ирэх дурлал”, “Би аавтай хүн” зэрэг олон арван дууг хит болгон эгшиглүүлсээр түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн хамтлаг бол "Хурд"-ынхан.

Анхны тоглолтоо “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард тоглож байсан "Хурд" хамтлаг өдгөө 25 нас хүрлээ. Үндэсний их баяр наадмын өдөр буюу өнгөрсөн долоодугаар сарын 11-нд “Хурд” хамтлаг төв талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Одоогоос найман жилийн тэртээ "Хурд" хамтлаг “Цэргийн бодол-32” тоглолтоо хийж байсан. Тухайн жил "Цэргийн бодол" дууны үг зохиогдоод 32 жилийн нүүрийг үзэж байсан билээ. Ард түмний дунд анх энэ дуугаараа танигдан олны хүндлэл хүлээж байсан залуус одоо өөрсдийн гэсэн орон зайгаа рок, попын ертөнцөд тунхагласан гэхэд хилсдэхгүй. ​

Өдгөө "Цэргийн бодол" дуу бүтэсний 40 жил, хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ойн хүндэтгэлийн "НАР" тоглолтоо толилуулахаар зэхсэн. Тоглолтын тов зарлагдан энэ сарын 05, 06-нд UB Palace-ийн концертын их танхимд тоглогдох гэж байна. Тус хамтлаг 2013 онд тохиосон 20 жилийн ойдоо зориулан Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн түүхтэй. Тэгвэл алдарт хамтлагийн тоглолт болох нь гэсэн мэдээгээр Монголчуудын дунд тасалбар нь зарагдаад аль хэдийн дууссан сурагтай байна шүү. 

Т.Батцэнгэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (31)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-10 12:43
    Retweet (0)
  • 12-10 12:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:27
    Retweet (0)
  • Retweet (0)