Энэ долоо хоногийн сүүлээр эрс хүйтэрнэ
2018 оны 10 сарын 2

Энэ долоо хоногийн сүүлчээр төв, зүүн аймгийн газар тариалангийн нутгаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч бүх нутгаар эрс хүйтрэхийг цаг уур, орчин шинжилгээний газраас анхаарууллаа.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Энэ сарын 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 3-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. Маргаашнаас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр ахиухан хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд газар тариалангийн нутгуудаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. 4-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Аравдугаар сарын 5-нд ихэнх нутгаар, 6-7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-4-нд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 16-21 градус дулаан байх боловч 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Салхи 4-5-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 1-3-нд шөнөдөө 1-6 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (8)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)