Түүнийг хүмүүс багадаа Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “Цэцгэн эрхи” зэрэг шүлгийг уншиж байснаар таних байх. Тэрээр нэг хэсэг нам жим байхдаа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын эдийн засгийн ангийг дүүргэсэн гэнэ.
Ойрд олон ангит кинонд сайн ахын дүрээр мэр сэр харагдах болсон. О.Ананд амьдралдаа ч сайн ах юм гээч. Хоёр ихэр дүүтэй болохоор тэр үү, тааралдсан дүү нарыгаа ээлжлэн үнэрлэж харагдана. Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа найз охингүй хэмээж байсан ч, магадгүй найз охингүй гэж хэлж охидын зүрх сэтгэлийг татсан бололтой дог оо. Тавхан сарын дотор О.Ананд хайртайгаа учирчээ. Тэдний нэгэн учралын болзоо “Хөхөөний үүр” киноны нээлтэнд хамтдаа ирсэн агшин байлаа. Олны дунд хөтлөлцөн жаргалтай нь аргагүй инээмсэглэн явна лээ.
Т.Батцэнгэл