Дуучин Б.Цогтдэлгэр ”Түүнд би хайртай байсан” live pop concert хийнэ
2018 оны 9 сарын 28

"The Of Mongolia" шоунд алдарт "Түүнд би хайртай байсан" дуугаараа оролцож, шүүгч, үзэгчдийн дурсамжийг сэргээж, ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн дуучин Б.Цогтдэлгэр энэхүү дуугаараа нэрлэсэн тоглолтоо ирэх 7 хоногт үзэгч, сонсогчиддоо толилуулах гэж байна. 
Дуучин Б.Цогтдэлгэр нь анх Эрдэнэт хотын "Уурхайчин" Соёлын Ордоны дэргэдэх дуу хөгжмийн "Кумо" хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, 1991 онд СУИС-д Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж, 1993 онд Монголын рок попын 20 дугаар зууны манлай "Соёл-Эрдэнэ" хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж байв. "Соёл-Эрдэнэ" хамтлагт дуулсан он жилүүдийн дараагаар, бие даасан уран бүтээлээ эхлүүлж, дуугаа дуулахын зэрэгцээ 100 гаруй дууны бүтээл туурвиж хөгжмийн зохиолчын хэмжээнд үнэлэгдэх олон арван дуунуудыг зохиож, дуунуудыг нь Монголын рок поп, сонгодог, нийтийн урлагийн олон ч дуучид дуулж, амилуулсаар байна.

Дуучин Б.Цогтдэлгэрийн тоглолтын хувьд, 1997 онд УДБЭТ-т "Хол нар" анхны тоглолтоо хийсэн бол 2005 онд МУ-ын Морин хуурын чуулгатай "Хайраа би" тоглолт, 2007 онд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн оркестртой хамтран "Мөнх тэнгэрийн нутаг" тоглолт, 2008 онд "Түүнд би хайртай байсан" тоглолтоо тус тус толилуулжээ.

Харин энэ удаагийн тоглолт нь түүний урлагт зүтгэсэн 30 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт гэдгээрээ онцлог бөгөөд 10-р сарын 5-нд 19:00 цагт "АСА" Циркийн тайзнаа болно. Тоглолтонд дуучин Б.Цогтдэлгэр өөрийн анхны дуулсан "Түүнд би хайртай байсан", "Хол нар", "Алдаж онодог заяа", "Мөрөөдөл" зэрэг дуунуудаа дуулахаас гадна ард түмний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон олон уран бүтээлүүдийг толилуулах нь ээ.

Тоглолтонд, дуучин П.Хэрлэн, "Сүнс" хамтлаг, "Out Law" хамтлаг, УДБЭТ-ын голцлол дуучин Г.Энхнаран, "Universe Best Songs-2016" наадмын Гран-При шагналт дуучин Ц.Шинэбаяр, "My Voice" наадмын Гран-При шагналт дуучин Хосбаяр, дуучин Т.Цогсогмаа, "Goodboys", "Нисванис" хамтлагууд оролцоно. Тоглолтын тасалбарыг www.ticket.mn, 1900-1800 утсаар хүргэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (31)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-10 12:43
    Retweet (0)
  • 12-10 12:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:27
    Retweet (0)
  • Retweet (0)