С.Оюун ИЗНН-ын гишүүнчлэлээс татгалзлаа
2018 оны 9 сарын 17

Иргэний Зориг намыг үүсгэн байгуулагчдын нэг, ИЗНН-ын дарга асан С.Оюун тус намын гишүүнчлэлээс албан ёсоор гарчээ. Тэрбээр энэ намыг үүсгэн байгуулж, 2000 оноос Иргэний зориг намын даргаар ажиллаж байгаад энэ оны эхээр намын даргын ажлаа хүлээлгэж өгөөд байсан юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд буюу 2011 онд Иргэний зориг нам нэрээ өөрчлөн, Ногоон намтай нэгдэж, Иргэний зориг ногоон нам болсон. Өдгөө тус намыг Ц.Ганхуяг удирдаж, намын дэд даргаар Ц.Энхтуяа ажиллаж байгаа. 

Улс төрд хөл тавих эхлэл нь болсон, үүсгэн байгуулсан намынхаа гишүүнчлэлээс татгалзсан учир шалтгааны талаар тэр өөрөө мэдээлэл өгөх байх. Харин намын даргаас татгалзаж байсан тухайд бол сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагаа хүлээж байгаа гэх тайлбарыг тухайн үед өгч байсан юм. 

Тэрбээр, 

1988 - 1999 онд Монгол-Чехословакметал хамтарсан үйлдвэрт геологич

1990 - 1991 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн

1996 - 1998 онд Англи улсын "Рио Тинто" компанид геологич

1998 оноос "Зориг" сангийн тэргүүн

1998 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1999 оноос Монголын геологичдын холбооны ерөнхийлөгч

2000 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000 оноос Иргэний зориг намын дарга

2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал дахь "Эх орон- Ардчилал" эвслийн бүлгийн дарга

2006 - 2007 онд Монгол Улсын Их Хурлын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга

2007 - 2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

2008 - 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 - 2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажиллаж байв. 

Т.ЧИМЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-28 21:47
    Retweet (2)
  • 11-28 21:46
    Retweet (2)
  • 11-28 21:36
    Retweet (2)
  • 11-28 22:00
    Retweet (1)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 22:04
    Retweet (0)
  • 11-28 22:01
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 21:56
    Retweet (0)
  • 11-28 21:54
    Retweet (0)
  • 11-28 21:53
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:42
    Retweet (0)
  • 11-28 21:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)