Японы нийслэл Токио хотноо болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээний арав дахь өдөр өнөөдөр тохиож байна. Өчигдөр ёкозуна цолтойгоор 800 дахь даваагаа авсан Их аварга Хакүхо урьд өдөр нь газрын теннисний Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Осака Наоми болон Холливудын жүжигчин Стивен Сигал нартай уулзаж, шагналын мөнгөнөөсөө хүртээжээ. Эдгээр алдартнууд сүмогийн ордонд зочилж, барилдаан үзсэн бөгөөд Хакүхо аварга өөрийн дэмждэг тамирчин болох Осака Наомитай уулзаж, тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргээд, шагналын мөнгөнөөсөө бэлэглэжээ. Стивен Сигалын хувьд их аваргатай уулзаж, барилдааны хишиг хүртсэндээ билгэшээгээд, “Гэргий нь монгол хүн тул монгол бөхчүүд, аварга Хакухо их ойр санагддаг” гэж сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан байна.
Т.ЧИМЭГ