Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд товлогджээ. Ёслолын өмнө Токио хотын "Ничидо" галерейд их аваргын зурсан бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Түүний “Харүмафүжи - Шинэ Монгол” сургуулийн нээлтэд зориулсан уг үзэсгэлэн есдүгээр сарын 19-20 -ны өдрүүдэд үргэлжилнэ.
Харүмафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндаанд 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон билээ.
Т.ЧИМЭГ