Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын найм дахь дахь өдрийн барилдаанд (2018.09.16) 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 800 дахь даваагаа авч бас нэгэн дээд амжилтын эзэн боллоо. Энэ өдөр Монголын хоёр Их аварга учраа бөхөө давж, тус бүр 50 хувийн амжилтаа хийсэн юм. Харин энэ өдрийн барилдаанд 72 дахь Их аварга Кисеносата,Тамаваши Б.Мөнх-Оргилд унаснаар 6 даваа, 2 унаатай боллоо. Мөн Озэки Такаясү, Шодай-д өвдөг шороодсон бол Гүржийн бөх шинэхэн Озэки Точиношин Гойэдо-д унаж 6 даваа, 2 унаатай боллоо.
"Миягино" дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал башёгийн найм дахь өдөр давснаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж, ёкозүна цолтойгоор 800 давлаа. Харин макүүчид барилдсанаас нь хойшхи 994, карьерынх нь 1088 дахь даваа байв. Их аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.
Т.ЧИМЭГ