Багш нарын ажил хаялтаа албан ёсоор ЗОГСООЛОО
2018 оны 9 сарын 14

БСШУСЯ болон МҮЭХ-ны Багш нарын үйлдвэрчний эвлэл хамтран өнөөдөр (2018.09.14) мэдээлэл хийлээ. Хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар оролцлоо. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "БСШУСЯ нь Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-тэй хэлэлцээрээ үргэлжлүүлсний эцэст багш нар хугацаагүй ажил хаялтаа зогсоож, есдүгээр сарын 17-ны даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялт өнөөдрөөр зогсож байна. Хэлэлцээр цааш үргэлжилнэ" гэв. 

Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас БСШУСЯ-тай нэлээд олон хоног хэлэлцсэний дүнд тодорхой асуудлыг шийдэж чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр болсон. Мөн 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирлоо. Багш нарын ажил хаясан үеийн цалинг ажилласнаар тооцон олгохоор болсон. Ажил хаясан хүмүүст ямар нэг арга хэмжээ авахгүй. Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулан 2019 онд цалинг 8 орчим хувиар нэмэх боломжтой гэсэн. Бид харилцсан тохиролцсоны үндсэн дээр 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ. Энэ нь бидний тавьсан шаардлагад хүрээгүй ч тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтыг зогсоох шийдвэр гаргасан" гэв. 

Харин завсардсан хичээлийг хэрхэн нөхөх талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир "Хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэнийг бататгах хичээлүүд ордог. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл 5-10 хоногийн хугацаагаар харилцан адилгүй тасалдсан. Тиймээс бид Нийслэл, аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлнэ" гэлээ.

Т.ЧИМЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-22 23:00
    Retweet (1)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)