Хуучны ном удах тусмаа үнэд ордог
2018 оны 9 сарын 14

“Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор ном сонирхдог, шимтэн уншдаг, номын хорхойтнууд болон хэн бүхэнд зориулсан “Номын баяр-2018” өнөөдөр Сүхбаатарын талбайд нэээлтээ хийлээ. Үндэсний номын баярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

Өнөөдөр баярын нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан, МУА-ын уран зохиолч, СГЗ Б.Бааст, Т.Галсан тэргүүтэй зохиолчид болон уншигчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй номын баярт зориулж “Интер ном” их дэлгүүр 20-50 хувь, “Аз хур”, “Мир” номын их дэлгүүр өөрийн хэвлэсэн номнууддаа энэ өдрүүдэд 20 хувийн хямдрал зарлаж, хямдралтай номнуудаа Сүхбаатарын талбайд худалдаж байна. Энэ удаагийн номын худалдаагаар хүмүүс ийн дунд шинээр хэвлэгдсэн ном гэхээс илүүтэй хуучны номууд эрэлт ихтэй байлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-22 23:00
    Retweet (1)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)