АВТОМАШИНГҮЙ өдрөөр болох өртөөт марафон
2018 оны 9 сарын 14

"Дэлхийн Автомашингүй өдөр" буюу есдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотын хэмжээнд ч машингүй өдөр болгох шийдвэр гарсан билээ. Энэ өдөр Монгол Улсаа олон улсад сурталчлах зорилгоор “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” Монгол-Хятадын өртөөт марафоныг дөрвөн ангиллаар зохион байгуулах гэж байна. 

Марафонд нэг баг 2 хүнээс бүрдэх юм.

Ангиллын хувьд “Сурагчид” ангилалд:14-17 насны 2 сурагчдаас (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг, “Залуучууд” ангилалд:18-34 насны 2 иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн оюутан, залуучууд, ажилтан, албан хаагчид, гадаад иргэдээс бүрдсэн холимог баг, “Ахмадууд” ангилалд:55 наснаас дээш насны иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг, “Нээлттэй” ангилалд: 35-54 насны ангилалд гэр бүл (эхнэр, нөхөр), гадаадын иргэдээс бүрдсэн (эрэгтэй 1, эмэгтэй 1) холимог баг оролцох аж.

Багийн бүртгэлийг burtgel.sport.gov.mn сайтаар болон Спортын төв ордны I давхрын хурлын танхимд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ. Багийн гишүүд нь өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд үнэ төлбөргүй.

Оролцогчдын энгэрийн дугаарыг 2018 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрийн 08.30-17.30 цагт Спортын төв ордны 4 давхрын хурлын танхим, IY давхрын 403 тоот өрөөнөөс тус тус олгох юм байна.

Бүртгүүлсэн багийн гишүүд 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07.00-09.00 цагт Сүхбаатарын талбайд байрласан бүртгэлийн асраас өртөөний маршрут, чипийг хүлээн авснаар бүртгэлээ баталгаажуулна. 

Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт эхний 3-н байрыг шалгаруулан медаль, өргөмжлөлийг I байрт Гадаадад аялах эрхийн бичиг, II байрт Бэлтгэлийн хослол, III байрт Тэмцээний хослол.

Тусгай шагнал: "Шилдэг дэмжигч байгууллага"-2, "Шилдэг хандивлагч байгууллага"-1, "Шилдэг зохион байгуулагч байгууллага"-1, тус тус шалгаруулан урамшуулах юм байна.

Холбогдох мэдээллийг 80060009, 96658765, 99178373 тоот утсаар лавлах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)