Пермийн театрт уригдсан ҮЗЭСГЭЛЭНТ ХУН
2018 оны 9 сарын 14

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг 23-хан насандаа хүртсэн авьяаслаг балетчин О.Анужинг бид мэднэ. Энэ онд БНСУ-ын Сөүл хотноо болсон “Солонгосын Олон Улсын балет-2018” олон улсын тэмцээнд оролцож, эмэгтэй балетчдын анхны алтан медаль хүртэж, Монголын сонгодог урлагийн нэрийг өргөсөн түүнтэй адил бас нэг авьяаслаг охиныг энэ удаа танилцуулж байна. Тэр бол Р.Булган.

Өнгөрсөн намар Пермийн хореографийн сургуулийг дүүргэсэн Р.Булган Монгол Улсаас анх удаа ОХУ-ын театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Р.Булган анх удаа Пермь хотын тайзнаа гарахдаа “Хунт нуур”-т гоцолсон.

Авьяаслаг монгол охинд ОХУ-ын гурван ч театраас урилга иржээ. Екатеринбургийн театр, Пермийн театр болон Москвагийн Н.Касадкиний нэрэмжит театр. Харин тэр найман жил сурсан хотынхоо тосго өндөртэй театрыг сонгосон юм. Тун удахгүй дахин “Хунт нуур”-ын тайзнаа гарахаар бэлтгэж байгаа Р.Булгандаа амжилт хүсье. Дэлхийн бүжигчин болж, Монголынхоо нэрийг дуурсгаарай.

Т.ЧИМЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (32)
  • Retweet (31)
  • Retweet (28)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • 11-22 19:08
    Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)