Х.Тэргэл: Эргэж бүү хар
2018 оны 9 сарын 14

Эх орноосоо алс Америкийн нэгдсэн улсад 14 жил ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл "ЭРГЭЖ БҮҮ ХАР" нэртэй шинэ номоо уншигчдад өргөн барилаа. Энэхүү номонд түүний өөрийн туулсан амьдралд тохиолдсон, урвалт шарвалт үзэн ядалт, хараал жатга, мөн хүний газар амьдрах гэж зүтгэж буй хүмүүст учирдаг саад зовлон бэрхшээл, амьдралын эрээн бараан, гунигтай баяртай олон зүйлсийн тухай өгүүлсэн тухай зохиолч онцолжээ. 

"Харийн нутагт амьдрах гэж зүтгэхийн хажуугаар энэ олон жилийн турш бичсэн өгүүллэг, нийтлэл, яруу найргаа дээжлэн та бүхнийгээ ундаалахад бэлэн боллоо" хэмээн онцолсон шинэ номын нээлт өчигдөр (2018.09.13) Интерном номын дэлгүүрт болсон. АНУ-аас ирж, шинэ номынхоо нээлтийг хийсэн түүний номын хурим зочин гийчин ихтэй, уншигч олонтой өнөр болжээ. "Эргэж бүү хар" номын үнэ 25.000 төгрөг юм байна. 

Т.ЧИМЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-22 23:00
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-22 23:16
    Retweet (0)
  • Retweet (0)