Алдаж дуусдаггүй Н.Амарзаяа
2018 оны 9 сарын 14

Санаатай, санаандгүй хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болоод үе үе эвгүй байдалд орох нь улстөрчийн хувьд тийм ч таатай зүйл биш л дээ. Тэр тусмаа их хуралд суугаа эмэгтэйчүүд бол их л хянуур хандахгүй бол эвгүй. Эрчүүдийг бол хээгүй, гүдэс гээд орхичихно. Харин эмэгтэйчүүд угаасаа алхам бүрээ бодохоос аргагүй. Бохь зажилахаас авахуулаад багагүй зэмлүүлсэн гишүүн Н.Амарзаяа энэ удаа дахиад л "алдаа" хийв бололтой.

Өмнөговь аймагт ажиллаж яваа гишүүн уулзалтынхаа талаар фэйсбүүктээ мэдээлэл хуваалцах гээд "Гурвантэс сумын Гоёот багийн өндөр настан энэ жил 100 насыг зооглож буй Тодын Осоржин гуайтай уулзаж, алтан сургаалиа хайрлаж, ашдын ерөөлөөр буян хишгий нь хүртлээ...." гээд биччихсэн нь буруудлаа. Хүмүүсийн шүүмжлэх нь зөв л дөө. Анх бичсэнээс харахад бол Н.Амарзаяа гишүүн 100 настай бууралд сургаалиа хайрласан юм шиг ойлгогдож, түүн дээр нь хүмүүс дөрөөлөн шоолж байгаа юм. Мэдээж дараа нь постоо даруй зассан. Гэхдээ л Их хуралд их олон хүний төлөөлж суугаа төрийн хүн энэ мэт жижиг алдааг ч гаргахгүй байх нь наад захын шаардлага юм даа.

Т.ЧИМЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-22 23:00
    Retweet (1)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)