Лу.Гантөмөрийн хүргэн
2018 оны 9 сарын 14

Гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа “Гудамжны бүжигчин” Төөгөө нарыг болздог тухай мэдээ саяхан л шинэлэг бас нууцлаг байсан бол одоо тэдний хайр дурлалд эргэлзэх хэрэггүй болжээ. Боловсролын салбарыг удирдаж явсан экс сайдын хүргэнээр “AIM4R dance studio”-ийн захирал Т.Саруултөгс буюу Төөгөө тодорсон нь нэгэнт тодорхой болоод байна. “Авьяаслаг монголчууд” шоуны чамбай оролцогчдын нэг гэгдэн, олонд танигдсан бүжигчин залуу энэ жил EDU телевизийн “Яг түүн шиг” шоуны оролцогчдын хөдөлгөөний эвсэл, бүжгийн сургуулилтыг удирдан ажилласан.


Өмнө нь амьдралтай, бүр аав болоод амжсан, бүжигчин залууг сонгосон Г.Ганзаяа найз залуу, хосын харилцаандаа тун тааламжтай байгаа нь илт. АНУ-ын Нью-Иорк хотод Make-Up Artist чиглэлээр суралцан амьдардаг бүсгүй саяхан найз залуутайгаа хамт “Амьдралд тань инстаграм ямар хэрэгтэй вэ?” гэсэн эвент хийгээд амжсан. 1995-2005 онд төрсөн шинэ үеийн залуус Yahoo Messenger, Hi5, Myspace-г орхисон шигээ Facebook-ыг орхиж эхэлсний учир утгыг тайлж, үеийнхээ залуустай санал солилцох гэсэн энэхүү уулзалт нь бас болоогүй тэдэнтэй зургаа авахуулах давуу эрх олгосон гэж байгаа. Шинэ хосууд ямар ч байсан инстаграмын хэрэглээний талаар тодорхой “мэдлэг”-тэй, тэрийгээ бүр зөвлөх хэмжээний бизнес сэтгэлгээтэй залуус гэж өөрсдийгөө үнэлдэг юм байна гэж үнэлэх үү дээ.  

ЭХ СУРВАЛЖ:ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 09-22 23:00
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-22 23:16
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)