80 насандаа дэлхийн аварга болсон ээж
2018 оны 9 сарын 14

Moнголын нэгэн сайхан ээж 80 насандаа дэлхийн аварга боллоо. Испанийн Малага хотод энэ сарын 4-16 ны өдрүүдэд үргэлжилж буй Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Олон улсын xэмжээний спортын мастер Төмөрбатын Цэрэндолгор, Аюушийн Алтанцэцэг нар амжилттай оролцоод байна. 

Дэлхийн 101 орны 8187 тамирчин тэмцээнд хурд хүчээ сорьж байгаагийн 5495 нь эрэгтэй, 2692 нь эмэгтэй тамирчид байгаа юм. Найм даxь удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд Mонгол улсаа төлөөлөн оролцсон ОУXМ Т.Цэрэндолгор 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд оролцож, 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн, монгол эмэгтэйн чансааг гайхуулан, 80 насандаа дэлхийн аварга боллоо.

Мөн 60 насны ангилалд ОУXМ Аюушийн Алтанцэцэг уг тэмцээнд амжилттай оролцов. Тэмцээнд орлцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани /Giuseppe Ottaviani (ITA, age 102) / байсан бол эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур /Man Kaur/ хамгийн ахмад тамирчнаар нэрлэгджээ.

Т.ЧИМЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 09-22 23:00
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-22 23:16
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)