Батаагийн анхны бүтэлгүйтэл “Авьяаслаг монголчууд” шоу
2018 оны 9 сарын 13

“Ub Comedy” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийн үүсгэн байгуулсан Stand up comedy клуб орчин үеийн залуусын очих дуртай газар болсонтой маргахын аргагүй. Тэгвэл өнөөдөр энэ өндөрлөгт хүрсэн Б.Батбилэгийн анхны бүтэлгүйтэл “Авьяаслаг монголчууд” шоу байсан гэдэг. Тайзан дээр шүүгч, рэппэр Рокит Бэйгийн дэмжлэгтэйгээр гарч ирсэн ч түүнийг ярьж эхлэхэд үзэгчид инээх нь битгий хэл гайхширч, шүүгчид “Х” товчлуур дарснаар шоуг орхиж байсныг нь санаж байна уу? Энэ тухайгаа Батаа “Тухайн үед зааланд өөрийнхөө найзууд, дэмжигчдийг авчраагүй нь миний алдаа болсон. Тэр заалаар дүүрэн өрсөлдөгчдийн маань дэмжигчид байсан болохоор намайг хэн ч дэмжээгүй” гэж хошигнон ярьсан. 

“Авьяаслаг монголчууд” шоуны тайзнаа итгэл дүүрэн гарсан ч санасан үнэлгээгээ авч чадалгүй харьсан авьяаслаг залуу бууж өгөлгүй, комеди урлагийг хөгжүүлэх мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлмөрлөсний үр дүн өнөөдөр ямар болсныг харж байгаа биз ээ.

Т.ЧИМЭГ


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)