Цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулж байна
2018 оны 9 сарын 13

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр цаг агаар эрс хүйтрэх учраас тариаланчид ургац хураалтдаа бэлтгэхийг анхаарууллаа. 

Есдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөндөө хасах градуст орно. Цаг уурчдын мэдээлснээр энэ сарын 11-нээс 15-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж сэрүүсэх төлөвтэй байна. Харин 15-аас ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэсэн урьдчилсан мэдээ гарчээ.

Баруун аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 12-нд зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэний уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад өдрүүдэд дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 10, 13-нд ихэнх нутгаар, 11, 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 10-11,13-14нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, 11,14-нд хөрсөн дээр 1-3 градус хүрч, цочир хүйтэрнэ. Өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 11, 15-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Энэ хоногуудад салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11, 14-15-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр 1-3 градус хүрч цочир хүйтэрнэ. Өдөртөө 8-13 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн өмнөд хэсгээр, 14-нд зарим газраар бороо орно. Салхи 10-11, 14-15нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Энэ сарын 11, 14-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.

Эх сурвалж:www.tsag-agaar.gov.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)