RestoEXPO2018: Зочлох, үйлчлэх салбарынхан анх удаа чуулна
2018 оны 9 сарын 12

Ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар, клуб, караоке, катеринг чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг зочлох, үйлчлэх салбарын бизнес эрхлэгчид болон рестораны тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагууд нэг дор цуглах “RestoEXPO2018” үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. "Модерн Номадс" сүлжээ ресторан 15 жилийнхээ ойн хүрээнд уг экспог санаачилж, ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. 

Манай улсын хэмжээнд энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг зочлох, үйлчлэх салбарын бизнес эрхлэгчид нийтдээ 2500 гаруй хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг аж. Зочлох, үйлчлэх салбарын бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагуудын ханган нийлүүлэгч нарт зориулсан үзэсгэлэн, мэргэжлийн мэдээлэл солилцох ямар нэгэн нэгдсэн хөтөлбөр, арга хэмжээ өмнө нь зохиогдож байгаагүй. Тиймээс анхдагч гэж хэлж болох “RestoEXPO2018” үзэсгэлэнг гурав хоног үргэлжлүүлэхээр төлөвлөж, 2018 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд “Crocus Event Hall”-д зохион байгуулахаар болсныг өнөөдөр танилцууллаа.  

Олон улсын жишгийн дагуу зохион байгуулах үзэсгэлэнд аль хэдийн 90-100 орчим байгууллага рестораны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар  бүртгүүлжээ. Тухайлбал, хүнсний салбарын 29, уух зүйлсийн 28, тоног төхөөрөмж, тавилга угсралтын 16, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг 10, технологи, программ хангамжийн 5, даатгалын чиглэлийн 1, сургалт мэргэжлийн 7, номын худалдааны болоод рестораны бизнесийн чиглэлийн франчайз үйлчилгээ үзүүлдэг тус тус нэг байгууллага оролцохоор болсон байна.

RestoEXPO2018 үзэсгэлэн нь рестораны бизнесийн салбарын ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын сацуу харилцан бие биенээсээ суралцах, мэдлэг, ур чадвараа сорих боломжуудыг олгосон тэмцээн, уралдаан, сургалт-семинарын ажил хэрэгч тусгай хөтөлбөрүүдтэй томоохон платформ байх болно. 

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Д.Бүжинлхам: 

-Энэ жилийн хувьд бид үзэсгэлэнг "Номадс"-ын сүлжээ рестораны 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байна. Цаашид ийм үйл төрлийн ажиллагаа манай салбарт зайлшгүй хэрэгтэй байгааг бид бүгд харж байгаа. Тиймээс  ирэх жил дахин зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ заавал бид биш зочлох, үйлчлэх салбарт ажиллаж байгаа ТББ-ууд, бизнес эрхлэгчид, салбарын холбоотнууд санаачлага гарган зохион байгуулах боломжтой. Мэдээж цаашид хамтран ажиллахдаа бид үргэлж нээлттэй байх болно.


RESTOEXPO2018: ХӨТӨЛБӨРИЙН СОНИРХОЛТОЙ ХЭСГҮҮД

ОХУ, Герман, БНСУ, Филлипин, Украйн зэрэг орнуудаас урилгаар ирж байгаа зочин сургагч экспертүүдийн рестораны бизнес эрхлэгчдэд зориулсан 22 төрлийн мэргэжлийн сургалт, семинар, мэргэжлийн холбоодын хэлэлцүүлэг, зөвлөгөөн өрнүүлнэ.

Орчин үеийн  рестораны бизнесийн хоол, хүнсний өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, чиг хандлагын талаарх мэдээллийг гадаад, дотоодын шилдэг экспертүүдээс нэг дор авч, харилцан туршлага солилцох боломжтой. Ахлах тогоочийн мастер класс сургалт өгнө. 

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх кофе шопын бариста нарыг хамруулан мэргэжлийн түвшинг тодорхойлох, мэдээлэл солилцох, ур чадварыг хөгжүүлэх олон давуу талтай Баристагийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. 

Уух зүйлийг урлаг болгон олон улсын түвшинд хүргэхээр зорьж буй залууст зориулсан хамгийн өндөр шагналын сантай "Шинэ залуу бартендер" шалгаруулна.

“Crocus Event Hall”-ийн гадна задгай талбайд ресторанууд өөрсдийн үйлчилгээ, бизнесээ танилцуулах, бүх төрлийн хоолны амталгаат яармаг худалдаа, тусгай шоу үзүүлбэртэй нэгдсэн хөтөлбөр бүхий "Food market" хоолны яармаг, худалдаа таныг хүлээж байна. 

Л.НОМИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (32)
  • Retweet (31)
  • Retweet (28)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • 11-22 19:08
    Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)