“Эрэл”-ийн Э.Жаргалангийн ийм нэгэн амьдрал
2018 оны 9 сарын 13

“Эрэл” группийн захирал, “Ариг” банкны ТУЗ-ийн гишүүн Э.Жаргалан ингэж нэг ил гарах гэж байдаг аа. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын бага хүү Э.Жаргалан арван хэдэн жилийн өмнө бол жинхэнэ “од” байлаа ш дээ. Хөрөнгөтнүүдийн хүүхдүүдийн мэдээлэл байтугай зураг хөрөг нь ч нүдний гэм байсан тэр үед “Эрэл”-ийн дуулиант хүү шиг хэвлэлийн баатар байдаггүй байв. Сайхан бүсгүйчүүд, мисс охидтой цуцалтгүй нэр холбогдоно. Ёстой л залуу насны ааг омгийг эдэлсэн шиг эдэлсэн хүн гэвэл Э.Жаргаланг л нэрлэх байх. Аавынхаа чихийг багагүй халууцуулсан энэ залуу нэг л өдөр томоожиж, мисс бүсгүйг эхнэрээ болгон, “Тэрэлж”-д хөлтэй найр хийснээсээ хойш ерөнхийдөө буурь суусан. Одоо бол бүр өнөөх дуулиант Жаргаланг гэж бараг танихааргүй өөрчлөгдөж. 

Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг болохоос уг нь Э.Жаргалан Лондонгийн S.O.A.S их сургуулийг 2008 онд эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн, урлагт дуртай. Тэр сонирхлоо дагаад “Чоно” хамтлагийг байгуулж, өөрөө хөгжим тоглодог байсан гээд сайлбал сайлахаар намтартай.  

Од байж ханасан хүмүүс шиг олны өмнө барагтай гарахаа больсон хосууд удахгүй бүл нэмэх гэж байгаа гэсэн. “Эрэл”-ийн эрхээрээ хатсан хүүг томоожуулсан Ж.Цэнгүүний талаар 2005 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байсан гэдгээс өөр бараг мэдээлэл байдаггүй. Зургаан жилийн өмнөх, тэр үедээ тансагт тооцогдох, нууцлаг хурим хийж, олны анхааралд нэгэнтээ өртсөнөөс биш нам жим амьдралыг илүүд үздэг эзэгтэй болсон бололтой. 


ЭХ СУРВАЛЖ:ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)