Ц.Оюунгэрэл 50-тай эхлүүлсэн модель карьераа тордлоо
2018 оны 9 сарын 13

Засгийн газрын танхимд тохой нийлүүлэн сууж байсан Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, Зам, тээврийн сайд асан М.Зоригт нар саяхны өдрүүдээр дэгжин, ганган гэж жигтэйхэн хувцаслаад “болзоонд” явжээ. Төр барилцаж явсан түшээдээс харьцангуй нээлттэй, сошиал сүлжээнд чөлөөтэй, идэвхтэй байдаг тэд Zaisan Square их дэлгүүрийн сурталчилгаанд зургаа татуулсан нь энэ. 
Хоббигоо дагаж камер, дурантай нөхөрлөх болсоор багагүй хугацааг үдсэн Зоригт сайдын энэ төрх дасал болсон гэхэд хатагтай Оюунгэрэл бол гайхалтай сайхан харагдаж байгаа биз? Угаас Их хурлын танхимд дөрвөн жил суусан бусад бүсгүйчүүдээс нуруу туруу, натурал байдлаараа ялгардаг байсан экс-сайд улам ч өнгө нэмсэн харагдана. 
Санаж байгаа биз дээ, хоёр жилийн өмнө болсон 50 насныхаа төрсөн өдрөөр 33 жилийн өмнөх форм, паарчикаараа гангарч, 2003 оны стиллиг цамцаа өмсөж, олны нүдийг орой дээр нь гаргах шахсан түүний зураг авалтуудыг. Энэ үеэс л түүний нас намбаа, нэр хүнд дээрээ дөрөөлсөн моделийн карьер эхэлсэн гэмээр. Ямар ч байсан загварын тайзан дээр алхаж явсан туршлагатай хүүхнүүдээс л дутахгүй үе үе реклам, сурталчилгааны санал хүлээж аваад л байгаа юм даа.  

ЭХ СУРВАЛЖ:ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)