Цогтоо & Жижгээ
2018 оны 9 сарын 11

Энэ цаг үеийн шинэлэг контентийн нэг гэгдэх болсон “+17” инээдмийн цуврал үзэгчдэд хүрсэн цагаасаа эхлэн этгээд, сонин хэллэг, цагаан инээд, шүүмжээр тасралтгүй хэд хэдэн цуврал бүтээсэн. 

Тэгвэл эл цувралын гол дүрийн залуусын тоглосон “BAD ANGEL” бүрэн хэмжээний уран сайхны киноныхоо нээлтийг саяхан хийсэн. Угийн уйдамхай монголчууд нэгэн хэвийн хэвшмэл хошин шогоос ангид, инээдмийн +17 цувралын анги бүрийг алгасахгүй үзэхийн сацуу шинэ ангийг нь тэсэн ядан хүлээдэг гэх юм билээ. Харин кинонд нь зарим үзэгчид шүүмжлэлтэй хандаж, хүлээлтэд нь хүрээгүй тухай сэтгэгдлийг цөөнгүй бичсэн харагдсан. 

За ямартай ч, "+17" хошин цувралаар үзэгчдийг байлдан дагуулж, олныг алмайруулаад байгаа залуус амьдрал дээрээ бас  гал халуун хайранд умбаж яваа, сайн аавууд бололтой. Тэднийг гэр бүлтэй гэдгийг хүмүүс бараг мэдээгүй. Тэгвэл доргио залуусын нүдэнд дулаахан, хөөрхөн гэргий нарыг "Гранд" дурандлаа. Киноны нээлт дээр ирсэн Жижгээгийн өхөөрдөм хүүг магтсан хүмүүс их байлаа. Аавыгаа дууриасан цангинасан дуутай, дүрсгүй хүү хүмүүсийн хайрыг татан, хөгжөөж харагдана лээ.

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (84)
  • Retweet (57)
  • Retweet (55)
  • Retweet (36)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • Retweet (19)
  • 12-12 11:05
    Retweet (17)
  • Retweet (17)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • 12-12 11:46
    Retweet (4)
  • 12-12 10:15
    Retweet (2)
  • 12-12 10:18
    Retweet (2)
  • 12-12 11:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)