Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл авто зам засварын ажил хийхтэй холбоотой тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулсан байна. Энэхүү авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдөр 23:00 цагаас буюу есдүгээр сарын 11-21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тул зорчигчид дараах зураглалын дагуу зорчих юм байна.
Ч:12 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээг зам хаагдах хугацаанд түр зогсооно.
ХО:3 “Городок - Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
ХО:4 “Тэрэлж-Баруун 4 зам” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулна.
ХО:5 “Налайх - Офицеруудын ордон - МУБИС” чиглэлийн үйлчилгээг Налайхаас Баянзүрхийн товчоо хүртэл 9 тээврийн хэрэгслээр, Баянзүрхийн товчооны уулзвараас Уулын зам,Их монгол улсын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн 4 зам, МУБИС хүртэл 13 тээврийн хэрэгслээр 2 чиглэл болгон хувааж, үйлчилгээг зохион байгуулна.
ХО:11 “Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Баянзүрхийн товчоо хүртэл богино эргэлтээр зохион байгуулахаар төлөвлөжээ.