Gigi & Bella Hadid нарын монгол гоёо
2018 оны 9 сарын 12

Дэлхийн загварын ертөнцөд яг одоо түүчээлж яваа эгч, дүү модель Жижи, Белла Хадид нарын сонгон өмссөн ноос, ноолууран гоёл монгол дизайнерын ураар бүтсэн гэхээр нэг л сайхан мэдрэмж төрөөд байх юм. Англид төвтэй MANDKHAI брэнд дөрвөн жилийн өмнөөс сүлжмэл эдлэлийн салбарт мэндэлсэн. Үүсгэн байгуулагч, үндсэн дизайнер нь Ж.Мандхай.

Тэрбээр Монголын тэрбумтан “Буян” Жагаагийн том охин. Загвараа өөрөө зохион бүтээж, хийсэн бүтээлээ аавынхаа “Буян” компаниар хийлгэдэг. Одоо бол хэдийнээ загварын хүрээлэлд танигдаж, мэдрэмжтэй фэйшниста, фэйшн блоггеруудын сонголт болжээ. Саяхан Жижи Хадид MANDKHAI брэндийн oversize загвартай ноолууран цамцтай Нью-Йорк дахь гэрээсээ гарч яваад папараццичдын дуранд өртсөн. Нэлмэгэр том тэр цамц өөрт нь ихэд таалагдсан бололтой, хэд хэдэн удаа тэр цамцтайгаа явж байгаа нь харагдсан. Албан ёсны онлайн дэлгүүр дээрх үнэ нь 895 фунт стерлинг (1160 ам.доллар). Түүний дүү Белла ч мөн MANDKHAI-гаас улаан өнгөтэй ноолууран цамц сонгожээ.

Чинээлэг айлын эрх танхи охин биш, жинхэнэ өөрийнхөө хөдөлмөр бүтээлээр амжилтад хүрсэн гэгддэг Ж.Мандхай Лондонд боловсрол эзэмшсэн. Одоо тэндээ суурин байдаг. Өөрийнх нь урласан хувцсыг олны танил эрхмүүд өмссөн яваагаар бахархаж, Инстаграмдаа зургийг нь харамгүй хуваалцдаг болжээ.

MANDKHAI ӨМССӨН ОДУУД

1. MANDKHAI ороолт. InStyle сэтгүүлийн фэйшн директор Арабелла Гринхилл Миланы загварын долоо хоногт.


2. MANDKHAI урт ханцуйтай ноолууран цамц, юбка. Фэйшн блоггер Жулия Хагжу Лондоны загварын долоо хоногт



3. MANDKHAI ноолууран цамц. Spice Girls хамтлагийн дуучин Жери Хорнер RED сэтгүүлийн 12 сарын дугаарт



4. MANDKHAI хослол. Жүжигчин Эмма Робертс



5. MANDKHAI кардиган. Фэйшн блоггер Таня Хергенханн

ЭХ СУРВАЛЖ:ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)