”Камертон”-ы Мээдээ бүл нэмлээ
2018 оны 9 сарын 11

“Камертон”-ынхноос Болд, Эба хоёр нь гэр бүлийн үнэн, нандин, тогтвортой харилцааг өөрсдөөрөө үлгэр жишээ болгон харуулдаг бол Ганаа, Мээдээ хоёр нь тэднээс арай өөр амьдрал туулжээ. Гэхдээ хүний амьдралд салж нийлэх, сэтгэл санаа тохирохгүй зүйл байхыг үгүйсгэхийн аргагүй. Анхны амьдралаа дуучин Р.Лхамаагийн дүү Р.Есүйтэй эхлүүлж, охинтой болсон ч өрх тусгаарлах сонголт хийсэн дуучин Мээдээ өдгөө шинэ амьдралд хөл тавьсныг бүгд мэднэ.

Алдаж, оносон амьдралын өнгөрч одсон таагүй мэдээ яахав. Мээдээгийнх саяхан шинэ хүнээ угтаж авсан сайхан мэдээг харин баяртайгаар дуулгая. Түүний гэргий Болороо өнгөрсөн жилийн наймдугаар сард амаржиж, хүүтэй болсон бол жилийн дараа дахин маамуулж, бүл нэмлээ. Зуны эхэн сард хэзээ мөдгүй төрөх дөхсөн үедээ манай дуранд өртөж байсан Болороо саяхан "Камертон"-ы ахлагч Д.Болдын тоглолтыг үзэхээр ирэхдээ амаржаад удаагүй гэхээргүй гоолиг бүсгүй болоод ирсэн байв.

Т.ЧИМЭГ

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)