“Big bowling friendship 2018”-ын хоёрдугаар тойрог эхэллээ
2018 оны 9 сарын 10

Монголын боулинг сонирхогчдын холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн хоёрдугаар тойргийн нэгдүгээр шатны тоглолт өчигдөр (2018.09.09) “Big bowling” төвд боллоо. Бүтэн жил үргэлжлээд, зуны 2 сар завсарладаг лигийн тэмцээн ийнхүү эхэллээ.

Хоёрдугаар тойргийн эхний шатанд уламжлал ёсоор 14 баг өрсөлдөж урьдчилсан шатанд 8 тоглолт хийгээд өндөр оноотой 8 баг нь финалын шатанд хасагдах журмаар аваргаа тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээний аваргаар Ц.Лхасүрэн ахлагчтай Б.Тамир, Б.Оюунболд нарын баг тодорч, хоёрдугаар байранд С.Баярхүү ахлагчтай Т.Дорждэрэм, Э.Золбоо нарын баг, гуравдугаар байранд Г.Ууганболд ахлагчтай н.Түмэнжаргал, П.Одхүү нарын баг шалгарав.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын Б.Оюунболд (253 оноо), эмэгтэйчүүдээс “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа (195 оноо) нар шалгарсан юм.

Маш өрсөлдөөнтэй болсон энэ удаагийн тэмцээнд Ц.Лхасүрэн ахлагчтай баг анх удаагаа аваргалсан юм. Мөн өмнө нь ерөөсөө медаль хүртэж байгаагүй С.Баярхүү, Г.Ууганболд ахлагчтай багууд өмнөх тэмцээний аварга, медальтнуудыг бага онооны зөрүүгээр ялж медальд хүрсэн.

Саяхан Индонезийн Жакарта, Палембан хотуудад болсон Азийн зуны 18-дугаар наадамд манай боулингийн тамирчин оролцож, гадаадын тамирчидтай тоглож түвшин ахиж ирсэн нь өчигдрийн тэмцээний ширүүн өрсөлдөөнөөс тод харагдаж байлаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)