Монголчуудыг огшуулсан хос медальтай үдэш
2018 оны 9 сарын 10

Дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж буй 3х3 шигшээ багийн тамирчид ээлжит түүхээ бичлээ (2018.09.09). Казахстаны Астана хотно болсон шилдэг 12 багийн уулзалт үзүүштэй боллоо. Энэ тэмцээнд Монгол Улсын "Улаанбаатар" баг хэсэгтээ гурван хожил байгуулж, шилдэг дөрөвт багтсан юм. Улмаар хагас шигшээд Наран улсын шигшээ Токио багт хожигдсон ч хүрэл медалийн төлөө эзэн орны Алматы Жигалма багийг талбайд нь буулган авч, гуравдугаар байрт шалгарлаа. Мөн манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн Г.Цэнгүүнбаяр, Э.Чимэддолгор нар шидэлтийн тэмцээний аварга болсон юм.

Тэгвэл монгол залуусын ялалт амжилтын буухайг U18 насны шигшээ баг үргэлжлүүлсэн юм. Монголын18 насны шигшээ багийн хөвгүүд урьдчилсан шатанд 4, үндсэн хэсэгт 2 хожиж, хэсгээ тэргүүлсэн. Улмаар хасагдах шатны эхний учраа Киргизстаны багийг хялбархан хожиж, хагас шигшээд шалгарсан. Гэсэн хэдий ч Шинэ Зеландын хүчирхэг багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон юм. Ингээд медаль хүртэх сүүлийн боломжоо манай залуус төгс ашиглаж, Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай дутуу гаргаснаар үнэ цэнэтэй хүрэл медалийг хүртлээ. Тэмцээний турш жигд тоглолтыг үзүүлсэн Г.Ган-Эрдэнэ шилдэг билэгдлийн гурван тоглогчийн нэгээр нэрлэгдсэн нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал байв.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)