Х.Мөнхжин ”Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч болж, хэвлэлийн зах зээлд хөл тавилаа
2018 оны 9 сарын 10

Өдөр тутмын чансаатай сонины нэг “Үндэсний шуудан”-г Дамбын Хишигжаргал эзэмшдэг болсноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл ноён Д.Хишигжаргал сониныхоо орлогч эрхлэгчээр өөрийн бага хүү Х.Мөнхжинг томилжээ.

Бээжингийн их сургуульд улс төр, захиргааны удирдлага мэргэжил эзэмшиж, энэ зун сургуулиа дүүргэсэн Х.Мөнхжин дэлхийд 17-д эрэмбэлэгддэг тус сургуулийг төгссөн анхны монгол оюутан болсон гэж байгаа. 1994 онд төрсөн. 

Өнгөрсөн хавар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд аавтайгаа хамт багтаж,  Монгол, Хятадын бизнесмэнүүдийн форумд оролцсон  зэргээс нь харахад алсын хараатай, хэтдээ улс төрд ч хөл тавьж мэдэх амбицтай залуу шиг харагддаг. Ямартай ч тэрбээр дөнгөж их сургуулиа төгсөж ирээд, аавынхаа эзэмшлийн өдөр тутмын сонинг удирдалцах үүрэг хүлээснээр хэвлэлийн зах зээлд хөл тавиад байна.

Т.ЧИМЭГ
 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (84)
  • Retweet (57)
  • Retweet (55)
  • Retweet (36)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • Retweet (19)
  • 12-12 11:05
    Retweet (17)
  • Retweet (17)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • 12-12 11:46
    Retweet (4)
  • 12-12 10:15
    Retweet (2)
  • 12-12 10:18
    Retweet (2)
  • 12-12 11:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)