Алдартай аавын ар тал болсон хөвгүүд ингэж өсчээ
2018 оны 9 сарын 8

Аав, ээж нь алдар, нэртэй, олны танил бол хөвгүүд нь ч бас тийм л гэсэн үг. Саяхан л өсвөр насаа туулж явсан танил хөвгүүд өнөөдөр нөмөр нөөлөг болсон идэр эрчүүд болжээ.  


Ч.САЙХАНБИЛЭГИЙН САЙХАН ХҮҮ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийнх хүү, охин хоёртой. Хүү С.Өнөболд нь хаанаас нь ч харсан аав шигээ нуруу туруу, царай зүс сайтай ийм хүү бий. Embry riddle aeronautical university-д нисэхийн чиглэлээр суралцаж төгссөн С.Өнөболд ИНЕГ-т ажилладаг гэдэг. Нэгэнтээ Засгийн газрын тэргүүн явсан аав нь энэ цаг үед хорих ангид саатуулагдсан ч хамт туг барьж явсан найз С.Баярцогтыгоо гээд ирж, шалгуулж байгааг нь эр хүн юм даа гэж үнэлэх хүмүүс бий. Буруу, зөвийг нь бол бурхны “дээр” байдаг шүүх шийдэх биз ээ.

Ж.ЭНХБАЯРЫН ОФИЦЕР ХҮҮ ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН АЛБАНД ШИЛЖЛЭЭ

Батлан хамгаалахын сайд өвөөтэй, сайд аавтай байна гэдэг сайрхах зүйл биш гэж үү. Жинхэнэ зэвсэгт хүчнээс төрсөн гэр бүлийн үр удам гэсэндээ Ж.Энхбаяр гишүүн хөвгүүдээ Орост, Америкт цэргийн сургуульд илгээсэн байдаг. Том хүү нь ОХУ-д офицер болсон бол дунд хүү Э.Мөнхсүлд нь АНУ-д мөн л цэргийн сургууль дүүргэсэн офицерийн мөрдэстэй хархүү. Хэсэг аавынхаа бизнест тусалж, энэ салбарын эрдэм ухаанд сурсан Э.Мөнхсүлд шинэ зуныг онгоцны бүхээгт өнгөрүүлж байна. Тодруулбал, тэр МИАТ компанийн олон улсын нислэгийн багт орж, онгоцны үйлчлэгчээр ажиллах болжээ. “Буян”-гийн Б.Жаргалсайхан охиддоо юм үзүүлж, амьдрал сургахын тулд гадаадад гэрийн үйлчлэгчээр ажиллуулж байсан хэмээх сайн туршлагаас ноён Ж.Энхбаяр жишээ авсан юм байх л даа. Бусдаар “Газар” хэмээх эзэнт гүрэн бүхий том бизнестэй Ж.Энхбаярт хүүгээ “хар ажил”-д зүтгүүлэх хэрэг юун. Өдгөө гэр бүлийнхээ бизнесийг удирддаг гэх Э.Мөнхсүлд үе үе манай дурантай таардаг. Энэ гэхэд л түүний цоо шинэхэн зураг байна. 

ТОП ЭЭЖИЙН ТОМ ЗАЛУУ 

Топ модель Д.Болормаагийн амин хайртай хүү Б.Анхбаяр үзэсгэлэнт гэргийдээ халамжтай гэж ярих юмгүй. Монголын сайхан хүүхнүүдийн сор нь болсон ээжийгээ 46 насанд нь эмээ болгосон Б.Анхбаяр загвар өмсөж, алдартай дуучдын клипэнд тоглож явсан Даваахүү гэх бүсгүйтэй ханилаад багагүй хугацаа өнгөрч байна. Хосуудыг салсан, нийлсэн гэж хэвлэлээр нэг бус удаа бичиж байсан ч энэ зураг тэдний бие биедээ хайр сэтгэлтэйг бэлээхэн батална.

ААВААСАА ӨНДӨР БАЙЖ БОЛОХ УУ?

Хүү, охин хоёроосоо харцаа ч салгадаггүй гэмээр халамжтай аав Н.Онон хэдэн жилийн өмнө л тэднийгээ хөтөлчихсөн, дагуулчихсан явдаг байсан яг тэр хэвээрээ. Түүний гэргий Америкт хуульч мэргэжил эзэмшсэн Б.Сарансүх хэмээх боловсролтой бүсгүй бий. Охин нь гэрлэж, аавыгаа өвөө болгосон бол  хүү О.Санчир нь аав амьтай хэвээрээ. Багаасаа каратэгаар хичээллэсэн өнөөх сүрхий хүү ийм залуу болжээ. 

БАГА ЦООДОЛ

Д.Цоодол хөтлөгчгүй найр, баяр, ёслол гэж бараг үгүй. Төрийн бүх арга хэмжээ, наадам, ёслол, айлчлал гээд ёстой, төртэй бүхнийг хөтөлж, хоолой сайн, царайны сайхнаар сүлдэг Д.Цоодол гавьяатын хүүг дахин дурандах боломж гарсан нь энэ. 

 

ЭХ СУРВАЛЖ: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 09-22 23:00
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-22 23:16
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)