Цаснаас өмнө амжиж заавал турших цүнхний 8 тренд
2018 оны 9 сарын 7

#1 ШИНЭ ТӨРЛИЙН ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ

Гараа оролцуулахгүй цүнхээ үүрэх цоо шинэ трендтэй танилцаарай. Дизайнерууд энэ удаад тун сонирхолтой аргыг санал болгож байгаа. Овор багатай, жижиг цүнхийг хүзүүнүүсээ зүүх.

Jacquemes Le Pitchou
Үнэ: $250

 

Mango Chain Mini Bag
Үнэ: $19.99

 

Marc Jacobs Snapshot Chain Wallet 
Үнэ: $117



#2 ГЕОМЕТРИЙН ХИЧЭЭЛ

Хурц өнцөг, хачин сонин хэлбэр дүрс бүхий цүнхний тренд айсуй. Дуртай дизайнераараа “геометрийн хичээл” заалгаарай. Хавирган сар, хавтгай хайрцаг, тэг дөрвөлжин гээд хүссэн дүрсээрээ наадаж болно.

Oscar de la Renta
Үнэ: $2190

 

Nit Suri Pilo Bag
Үнэ: $960

 

Mlouye Triangle Bag
Үнэ: $445


 

#3 АДГУУСЛАГ

Том, жижиг гэлтгүй дийлэнх загварын орднууд ангийн үснээс татгалзах болсон ч амьтны үс, ангийн үсний принттэй хувцас, хэрэгсэл хэзээ ч загварын ертөнцөөс салахгүй. Тэгэх ч боломжгүй биз. Энэ удаа амьтны үсний гоёмсог принт цүнхийг тань эзэмдэх нь. Жирийн хар цүнхээ дахиад үүрмээргүй санагдах байх даа?

Michael Kors Collection Bancroft Zebra Calf Hair Shoulder Bag
Үнэ: $1390

 

Saint Lauren Mica Large Leopard-Print Hat Box
Үнэ: $3850

 

Maryam Nassir Zadeh Marlow Bag
Үнэ: $524


 

#4 НЕОН МӨРӨӨДӨЛ

Гэрэлтсэн ногоон, ягаан, шар гээд неон өнгөтэй цүнхнүүд энэ намрын үндсэн трендээр нэрлэгдэж байгаа. Амьдралаа өнгөлөг болгох бас нэгэн сонирхолтой арга биш гэж үү?

Prada Nylon Pouch
Үнэ: $970

Stussy Ripstop Pouch
Үнэ: $32

H&M Small Shoulder Bag
Үнэ: $18.99


 

#5 ҮДЭШЛЭГИЙН ХАТАН ХААН

Орой үдшийн цагаар найзуудтай зугаацахаар гарах тухай огт яриагүй шүү. Та ажилдаа, албаны уулзалтад, дэлгүүр хэсэх, дэмий зугаалахдаа ч яг л партидахдаа бариад гардаг өнөөх гялгар, гялтгар, саатай, шажигнасан гоёлтой цүнхээ үүрч болно. Тренди хувцаслах дуртай танд тийм “эрх чөлөө”-г дизайнерууд олгож байна.

.

Tom Ford Pussy Power Natalia Bag
Үнэ: $13300

JJ’s House Shining Satin Wristlet
Үнэ: $27

Chainmail Pouch Crossbody
Үнэ: $19.99


 

#6 ГИНЖТЭЙ ГАНГСТЕР

Chanel, Dolce & Gabbana тэргүүтэй загварын ордны дизайнеруудын ачаар таны үүрэх дуртай crossbody цүнх чинь нэгэн хэвийн уйтгартай, хэвшмэл байхаа больж байна. Элдэв янзын өнгө, хэлбэр дүрс, хэмжээ дамжаатай гинжээр тоноглосон цүнх айсуй намрын бас нэгэн чухал тренд болох нь ээ.

Edie Parker Jean Brocade Hard Minaudiere
Үнэ: $1395

Yuzefi Delia Shoulder Bag
Үнэ: $450

Zara Vinyl Crossbody
Үнэ: $45.90


 

#7 LOGOMANIA

Брендийнхээ логог тод томруунаар харуулсан цүнхнүүд хүч түрэн орж ирж байна. Та заавал бренд, тренд хөөгч фэйшниста байх албагүй, хүссэн хүсээгүй л хэн бүхэн ЛОГОМАНИА болох бололтой дог.

Fendi Kan I Shoulder Bag
Үнэ: $3190

Gucci Ophidia GG Supreme Canvas Belt Bag
Үнэ: $1100

Adidas Original Fanny Pack
Үнэ: $30

 

Б.СЭЦЭН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 02-24 00:35
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 02-24 00:20
    Retweet (2)
  • 02-23 19:47
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-24 00:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-24 00:09
    Retweet (1)
  • 02-24 00:56
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:49
    Retweet (0)
  • 02-24 00:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:43
    Retweet (0)
  • 02-24 00:42
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:37
    Retweet (0)