Т.Туяамаа Австралиас түр “зугтсан нь”
2018 оны 9 сарын 7

Австралид амьдарч байгаа модель Т.Туяамаа нарлаг зуныг эх орондоо өнгөрүүлэхээр Монголдоо ирсэн үедээ манай дуранд өртөв. Жинхэнэ монголжин төрхтэй гэгддэг мисс бүсгүй Сиднейд моделийн карьераа жинхэнэ утгаар нь хөгжүүлж, “Wink models” агентлагтай хамтраад байгаа. 

Т.Туяамаа “Wink models”-той хамтран хоёр сая гаруй дагагчтай “Berta Bridal” шоуны голлох моделиор ажиллаж, монголжин дүр төрхөөр дэлхийн тайзыг чимж яваад ирсэн гэхээр чамламгүй амжилт. Түүгээр зогсохгүй Австралийн Сидней хотын “Oxford Art Factory”-д Т.Туяамаагийн хөх өнгийн монгол дээлтэй зургийг онцолсон нь сайхан мэдээ биш гэж үү.

Хэдийнэ загварын хүрээнд хил гарч өөрийгөө таниулж чадсан түүнийг Монголд ирсэн даруйд нь рекламны саналууд бөөн бөөнөөрөө очсон сурагтай. Гэхдээ амарч яваагийн хэрэг юу билээ, энэ мэтээр хааяа зугаатай зуны партид зочлоход гэмгүй биз дээ. 

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)