Монгол бүсгүйн авьяас Холливудад үнэлэгдлээ
2018 оны 9 сарын 7

Нээлтээ хийсэн даруйдаа бокс оффисыг хоёр долоо хоног дараалан тэргүүлж, кино шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээ аваад буй “Crazy Rich Asians” одоо кино ертөнцийг байлдан дагуулж байна. Сингапурын зохиолч Кевин Кваны таван жилийн өмнөх бестселлер, гурван бүлэгт номоос сэдэвлэсэн тус кинонд зөвхөн ази гаралтай жүжигчид тоглосноороо онцлог. Азиуд зөвхөн хэдэн зоосны төлөө шаргуу хөдөлмөрлөдөг ядуу ард түмэн гэх хэвшмэл ойлголтыг эвдэхийг зорьсон тус киноны гол ба туслах дүрд 70 гаруй жүжигчин дүр бүтээжээ. Тэдний нэг нь Төмөрбаатарын ЭНХТУНГАЛАГ гэх монгол бүсгүй. Тэрбээр киноны гол дүр Элеанорын дотны найз Надинь Шаогийн дүрд тогложээ. Т.Энхтунгалаг Бээжин хотын Драмын төв академийг жүжигчний мэргэжлээр төгссөн, өдгөө Америкт ажиллаж, амьдардаг. Холливудад шуугиан тарьсан киноны туслах дүр түүнд улам ч их амжилт дагуулж, монгол жүжигчдийг Холливудэд хөтлөх жим гаргах нь гарцаагүй биз ээ.

Эх сурвалж: "ГРАНД" сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 09-22 23:00
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-22 23:16
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)