П.Орхоноос допинг илэрснийг албан ёсоор зарлалаа
2018 оны 9 сарын 6

Индонезийн Палембанг хотноо хэдхэн хоногийн өмнө хаалтаа хийсэн Азийн наадмаас чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүү хүртсэн, Монгол Улсын тамирчин П.Орхоны сэргээшийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн талаар Азийн олимпийн зөвлөлөөс албан ёсоор мэдэгдлээ. П.Орхон сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн талаар сошиал сүлжээнд элдэв мэдээлэл олон цацагдсан ч өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байсан юм.

Азийн олимпийн зөвлөлийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар П.Орхоноос наймдугаар сарын 20-нд авсан сорьцоос анаболик стеройд гэх хүчтэйд тооцогдох сэргээгч бодис илэрсэн байна. Шинжилгээний эцсийн дүгнэлт, хариу Азийн наадмын хаалт болсон өдөр буюу есдүгээр 2-нд гарчээ. Нэгэнт сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон тул Азийн наадмын алтан медалийг нь хурааж, цаашид барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах байх. Ингэхдээ барилдах эрхийг хэдий хугацаанд хасах эсэхийг Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооны удирдлага ойрын хугацаанд хуралдаж, шийдвэрлэнэ.

Одоогоор Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооноос дээрх асуудлаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Олон нийт энэ асуудалд П.Орхоныг өмгөөлж, түүнийг сэргээш хэрэглэх бөх биш гэдэгт итгэлтэй байгаагаа, харин ч П.Орхон энэ хэрэг явдлын хохирогч боллоо гэх бодолтой байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. 

Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпийн хорооноос үүссэн асуудалд хараахан тайлбар өгөөгүй байна. 

Б.СЭЦЭН

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (28)
  • Retweet (21)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 12-01 09:46
    Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)