Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг түүх бүтээлээ
2018 оны 9 сарын 6

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өчигдөр (2018.09.05) Зүүн Азийн АШТ-ий эхний шатны 2 дахь тоглолтоо Гуамын эсрэг хийлээ.

Өмнөх тоглолтонд гайхалтай эргэн ирэлт хийж Умард Марианы Арлын шигшээ багийг 3:2-ын харьцаатай хожиж анхны оноогоо авсан. Энэ түүхэн үйл явдлаас ердөө 48 цагийн дараа Монголын Үндэсний эмэгтэй шигшээ түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг давлаа.

Манай шигшээ багийн хувьд Гуамын шигшээ багийн эсрэг тоглож үндсэн цагт ширүүн өрсөлдөөн үзүүлсэн бөгөөд эцсийн мөчид О.Сарангарав хожлын гоолыг орууллаа. Ингэснээр манай шигшээ энэ хэсгийг 6 оноотой тэргүүлж эхэллээ.

Багийн хаалгач Э.Цэнджав хаалгандаа гоол алдалгүй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн түүхэн дэх анхны хаалгаа хуурай манасан тоглолтыг үзүүлж, бүсгүйчүүд маань анхны олон улсын тэмцээндээ амжилт гаргаж чадлаа. Хэдий бүх багт дахин нэг тоглолт үлдсэн ч боломжит өрсөлдөгч Гуамын шигшээ багийг буулган авснаар Монголын шигшээ эхний шатнаас шалгарч байгаа нь энэ юм.

Учир нь Гуамын шигшээ баг дараагийн тоглолтод ялалт байгуулж манай шигшээтэй оноо тэнцсэн ч дүрмийн дагуу хоорондын тоглолтоор ялагчийг тодруулах юм. Гэсэн ч дасгалжуулагч Ц.Ганболд "Энэ шатыг хожлоор дуусгаж, 100 хувийн амжилттай дуусгах хүсэлтэй байгаа" гэдгээ итгэл дүүрэн хэлж байлаа.

Т.ЧИМЭГ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (32)
  • Retweet (25)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)