Цахим спортын хамгийн том төлөөлөл The MongolZ баг Хятад эзэнтэй боллоо
2018 оны 9 сарын 5

Цахим спортын CS:GO төрөлд Монголын төдийгүй Азийн топ түвшний багт тооцогддог The MongolZ баг өөрсдийн CS:GO багийн таван тоглогчоо Хятадын багт зарж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Үүнд ncl, tsogoo, maaraa гэсэн хуучны гурван тоглогч нь багтаж байгаа бөгөөд саяхан The MongolZ-д орсон neuz, nin9 нар мөн багтжээ.

2016 оны Азийн аварга болж байсан уг бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлтууд орсон хэдий ч ncl, tsogoo нар буюу суурь нь одоог болтол хадгалагдсаар байсан юм. Харин байгуулагдсан цагаасаа таван жилийн дараа The MongolZ CS:GO бүрэлдэхүүнээ чөлөөллөө. Одоогоор яг ямар organization уг 5 тоглогчийг авч байгаа нь тодорхой болоогүй байгаа бөгөөд есдүгээр сарын дундуур албан ёсоор танилцуулах аж. Одоогоор баттай болж байгаа мэдээллээр таван тоглогч маань өндөр цалинтайгаар тус багт элсэж байгаа ажээ.

Эдгээр таван тоглогч гадаадыг зорьсноор нийтдээ Монголын 8 тоглогч хилийн чанадад тоглохоор боллоо. Өмнө нь dobu, kabal нар Хятадын 5power баг руу явсан бол erkast Австралийн Grayhound багийн ахлагчаар тоглож байгаа билээ. Мөн үүнээс өмнө Machinegun Америкийн Splyce, Хятадын Eclipse багуудад тоглож байсан ба одоо Индонезийн RRQ багт тоглож байгаа юм.

Одоо The MongolZ баг DOTA2, CS:GO аль аль багтаа ямар ч тоглогчгүй болж үйл ажиллагаа нь түр зогсохоор болсон байна. The MongolZ багийн тамирчид багийнхаа төлөө сүүлчийн тоглолтоо энэ сарын 9-нд Zowie Extremesland Mongolian Qualifier тэмцээнд хийх юм. Харин Newmeta-гаас зохион байгуулж Uprise CS:GO үндэсний аварга шалгаруулах тэмцээнд хараахан оролцож амжихааргүй болсон тул нэрээ татжээ. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/events/520549708386274/


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)