Есдүгээр сарын зурхай
2018 оны 9 сарын 3

ХОНЬ:

Ажил ундарч, та бүхий л эрч хүчээ ажил төрөл, цалин орлоготой холбоотой асуудалд зарцуулах болно. Та өөрийн гэсэн болгондоо хэт их анхаарал хандуулж, хүчээр мэдэлдээ байлгах гэж чамгүй зүдрэх бололтой. Харилцаа холбоо, түншлэлийн тал дээр няхуур байж, ажил хэргийн түнш, хамтрагчийнхаа итгэлийг алдахаас болгоомжил. Ерөнхийдөө таны ажил төрөл бүтэмжтэй, уулзалт ярилцлага амжилттай байх болно.

Сарын дундаас хойш та эрх чөлөөт, хараат бус байдлыг эрэлхийлэх бололтой. Чухал шийдвэр гаргах мөчид зөвхөн өөртөө л итгэж, гэр бүлийн хүрээнд ч томоохон алхмыг хэн нэгний тусламж, дэмжлэггүйгээр хийхийг эрмэлзэнэ. Сар дуусахаас өмнө амьдралд чинь гэнэтийн бөгөөд том өөрчлөлт гарна.


ҮХЭР:

Өөрт оногдсон бүхнээ өөрөө зохицуулах гэж хичээнэ. Ажил, амьдралын шаардлагаар яльгүй жижиг асуудал ч танаас ихээхэн мэдрэмж, хичээл зүтгэл шаардана. Үргэлж бусдаас нэг алхмын өмнө явах гэж хичээдэг таны төрөлх зан чанар ойр дотно харилцаанд чинь сөргөөр нөлөөлж мэднэ.

Сарын сүүлчээр гэр бүлийн хүрээнд өмч хөрөнгөтэй холбоотой хүндрэл үүсч болзошгүй. Цоо шинэ нөхцөл байдалтай дасах шаардлага урган гарна. Санхүү болоод эрүүл мэндийн тал дээр бэрхшээл үүсэхгүй. Гагцхүү та сэтгэл санааны байдлаа хянаж, удирдлагыг гартаа ав. Бухимдах түмэн шалтгаан үүссэн ч та түвэггүй даваад гарна.


ИХЭР:

Айсуй есдүгээр сард таны гол сэдэв ГЭР БҮЛ байх болно. Орон гэр, гэр бүлийн хүрээний асуудалд та төвлөрөх бололтой. Амьдралдаа ямарваа нэг шинэ алхам хийхэд нэн тохиромжтой. Ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэж, шийдэлд хүр. Заавал үр дүнд хүрэх болно.

Сарын дунд үе хосуудын хувьд ээдрээтэй байх болно. Зарим нэгнийх нь хувьд тийм ч амаргүй зүйл тохиож мэднэ. Сарын сүүлчээр байдал дээрдэж, ажил төрөлтэй холбоотой азтай завшаан тохионо. Цалин хөлс нэмэгдэх, тушаал дэвших гээд эерэг өөрчлөлт таныг хүлээж байна. Өөрийгөө харуулах боломж, завшааныг алдахгүй байхыг зөвлөе.


МЭЛХИЙ:

Олон хүний дунд бужигнасан завгүй сар айсуй. Олон нийтийн уулзалт, цуглаан, шинэ танил, найз нөхөд гээд сарын эхний хагас хөл хөдөлгөөн ихтэй өнгөрнө. Та ч олны дунд биеэ авч явах байдал, харилцаа тогтоох тал дээр гайхалтай байх болно. Түүнчлэн та гэр орноо гоёх, шинэчлэх, гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан байлгах тал дээр ихээхэн чармайлт гаргана.

Сарын дунд үед санхүүгийн хүндрэл үүсч болзошгүй. Орлого, зардлаа тэнцвэржүүлж, санхүүгийн асуудлаа шийдэх нь таны өмнө тулгарах чухал асуудал байх болно. Сарын сүүлчээр амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарна. Өдөр тутмын дадсан хэмнэлээ эвд, өөрчлөлтөөс эмээх хэрэггүй.


АРСЛАН:

Есдүгээр сар арслангийнхны хувьд амаргүй сар байх болно. Гэхдээ таны зорьж зүтгэж байсан оргил тун ойрхон ирснийг ойлгоно. Олон нийтийн дунд нэр хүндтэй, карьер урагштай, санхүү хүндрэлгүй байна. Хэдий тийм ч үүрэг хариуцлага нэмэгдсээр байгаа нь танд дарамт учруулах бололтой.

Сарын сүүлчээр танд шинэ нөхцөл байдалтай дасан зохицоход бэрхшээл үүсч мэднэ. Хичээл зүтгэлийнхээ ачаар асуудлыг түвэггүй давж, урт хугацааны зорилт, зорилгоо биелүүлж чадна. Ирээдүйд таны амьдралд чухал нөлөө үзүүлэх санал, завшаан гарч ирнэ. Эргэлзэж, тээнэгэлзэх хэрэггүй. Боломжийг атгаад ав.


ОХИН:

Од эрхэс таныг шинэ алхам хийж, амьдралдаа шинэ хуудас нээхийг шаардах болно. Хүссэн хүсээгүй та өөрчлөлт, шинэчлэлтэй тулгарч, шинэ амьдралд хөл тавина. Итгэл үнэмшлээ гээлгүй, үзэл бодлоо хамгаалаарай. Гэнэт ирсэн өөрчлөлт таны хүсч байсан зүйл мөн болохыг та хожим ойлгоно.

Санхүүгийн тал дээр сарын эхэн үе гайхалтай гэмээр өгөөжтэй байна. Үл хөдлөх хөрөнгө, унаа машин гээд гэр бүлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Сарын дундуур санхүүтэй холбоотой асуудал гарч мэднэ. Энэ нь таны ажил төрөл, гэр бүлийн уур амьсгал, сэтгэл санааны байдалд ч сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Хосуудын харилцаанд ан цав гарч, үл ойлголцол үүсч мэднэ.


ЖИНЛҮҮР:

Есдүгээр сартай золгохтой зэрэгцээд таны амьдралд сайн сайхан, гэрэл гэгээ харамгүй тусах болно. Хэдий тийм боловч та таагүй муу зүйлсээс өөрийгөө хамгаалах шаардлага тулгарна. Хоёр дахь долоо хоногоос таны ажил төрөл, цалин орлогод мэдэгдэхүйц нөлөө гарна. Хажуугаар нь бас амралт, зугаалга, сэтгэлийн амар амгалан танд үгүйлэгдэх бололтой.

Сарын дунд үеэс эхлэн та хараат бус, бие даасан байдлыг эрэлхийлж, түүний төлөө амьдралдаа томоохон өөрчлөлт хийнэ. Эрүүл мэнддээ анхаарч, нойр, хоолоо зохицуулаарай. Ойрын хугацаанд хийхээр зорьж буй ажлаа няхуур төлөвлөж, мөрөөдлийнхөө төлөө зоригтой тэмц.


ХИЛЭНЦ:

Харилцаа холбоонд бэрхшээл гарна. Бизнесийн түнш, ажлын хамтрагчтайгаа үл ойлголцож, таагүй байдал үүсч мэднэ. Ажил хэрэг, санхүүгийн тал дээр хүндрэл гарч, амьдралдаа шинэ алхам хиймээр байвч үл мэдэх хаалт, хана хэрэм боссон мэт санагдах бололтой. Таны амьдралд бусдын нөлөө хэт их байгааг ойлгох болно. Цалин орлогоос хамаарч та хүсээгүй, дасаагүй шинэ зүйлд хөл тавих бололтой.

Зайлшгүй тулгарсан шинэ нөхцөл байдалтай дасан зохицох гэж та багагүй зүдэрнэ. Гэхдээ энэ мэт таагүй эхэлсэн өөрчлөлт урт хугацааны дараа танд ихээхэн үр өгөөж өгөх болно.


НУМ:

Найз нөхөд, бизнесийн хамтрагч, хамт олонтойгоо харилцах харилцаа халуун дулаан, хайр халамж дүүрэн байх болно. Сарын эхэн үед та ажил төрөл, албан тушаалтай холбоотой өөрчлөлт хийх бололтой. Өөрчлөлтийг та тун хялбар даван гарах болно.

Гэр бүлийн хүрээнд чухал бөгөөд сонирхолтой үйл явдал тохионо. Хурим найр, шинэ орон байр, шинэ хүүхэд гэх мэт. Өөрийн хүсэл зорилгынхоо төлөө явахад хэн нэгний, эсвэл орчны таагүй нөлөө байгаа мэт санагдана. Гэхдээ сарын сүүлчээр эхлүүлсэн ажил төлөвлөснөөр чинь бүтээж, амьдралд чинь эерэг нөлөө авчрах болно.


МАТАР:

Сарын эхний өдрүүдэд та ажил дээрээ, ар гэртээ, олон нийтийн дунд ч од мэт гялалзах болно. Бүх зүйл бүтэмжтэй сайхан, таныг ойлгож хайрлах, тусалж дэмжих хүмүүс өч төчнөөн, та өөрөө ч сэтгэл хангалуун байх нь гарцаагүй. Харин хоёр дахь долоо хоногоос та гэнэтийн шахалт дарамт мэдэрч, одоогийн орчин нөхцөл хангалтгүй мэт санагдана. Сэтгэл санаа тогтворгүй үедээ амьдралын чухал шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Сэтгэл үймрүүлсэн, бие зовоосон өдрүүд тун удахгүй дуусах болно.

Сарын сүүлчээр та тунчиг шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болно. Ажил төрөл ундарч, ар гэрийн асуудлууд ч танд амрах зав олгохгүй нь бололтой.


ХУМХ:

Гэр бүлийн хүрээнд үл ойлголцол бий болно. Таны гаргасан санал санаачилгаа, төлөвлөгөөний эсрэг хэн нэгний үйлдэл, үг яриа таныг ихэд тавгүйтүүлэх бололтой. Хань ижил, хамтрагчийн зүгээс танд тавих шаардлага улам өндөрсөнө. Хажуугаар нь та ажил хэргээ амжуулах гэж нэлээд хүчин чармайлт гаргах ёстой болох нь.

Түүнчлэн та болон таны ойр дотны хэн нэгний хооронд санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил үүсч мэднэ. Сарын сүүлчээр байдал дээрдэж, амьдралд чинь эерэг нөлөө авчрах том завшаан гарч ирнэ. Санхүүгийн асуудал ч энэ үед шийдэгдэнэ.


ЗАГАС:

Дундын өмч, хамтын эзэмшилтэй холбоотой санхүүгийн үр өгөөж бүхий сайн мэдээ дуулна. Үр дүнг нь мэдрэхийн тулд танаас хүчин чармайлт, уйгагүй хөдөлмөр шаардана. Дотно харилцаанд эерэг өөрчлөлт гарна. Хосуудын харилцаа бүр ч дотносч, бүсгүйчүүд гэрлэх санал авах бололтой.

Сарын дунд үест гэнэтийн боломж завшаан гарна. Магадгүй өмч хөрөнгөтэй холбоотой асуудал байх бөгөөд одоохондоо туйлын таатай мэт боловч, хожим таагүй үр дагаварт хүрч мэдэх тул няхуур, болгоомжтой хандахыг зөвлөе.

 

Эх сурвалж: "ГРАНД" сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 02-24 00:35
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 02-24 00:20
    Retweet (2)
  • 02-23 19:47
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 02-24 00:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 02-24 00:09
    Retweet (1)
  • 02-24 00:56
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:49
    Retweet (0)
  • 02-24 00:47
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:43
    Retweet (0)
  • 02-24 00:42
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 02-24 00:37
    Retweet (0)