“Петровис”-ын экс бэрийн хүслийн жагсаалт
2018 оны 9 сарын 3

Т.Номунзул. Загвар өмсөгч, кино зохиолч, продюсер, нэрт сэтгүүлч Д.Төрмөнхийн охин, “Петровис”-ын экс бэр гээд түүнд тодотгол олон. 

“Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтайн ганц хүү Б.Дөлгөөнтэй ханилж, хөлгүй их хурим найраар хамтын амьдралаа эхлүүлсэн ч хөөрхөн охинтой болоод удалгүй салсан. Хэсэг хугацаанд Англид амьдарч байгаад ирсэн Т.Номунзул одоо ганц бие хэвээр. Аавтайгаа хамтран кино зохиол бичиж, “Лардьма”, “Амьдрал” гээд хэд хэдэн хит кино бичсэн түүхээр намтраа зузаатгасан. Хааяа нэг дуурь, жүжиг, үзэсгэлэнгийн нээлт дээр ирсэн нь харагддаг.

Саяхан Төрийн шагналт зураач С.Саранцацралтын “Өвс” үзэсгэлэнг сонирхохоор ээжийнхээ хамт ирсэн Т.Номунзул тун энгийн боловч сонирхолтой look бүрдүүлсэн байв. Ноднин нэлээд дэлгэрсэн ч хуучирч хараахан амжаагүй тренд болох хажуугаараа канттай, өргөн шуумагтай өмд сонгохдоо тэр Италийн Gucci загварын ордныг илүүд үзжээ. Gucci-гийн улаан, цагаан канттай энэ өмд 1980 ам.долларын үнэтэй, харин футболк нь Францын Louis Vuitton брэндийнх. Үнэ нь $719-оос эхэлнэ. Түүнчлэн хүүхнүүдийн хүслийн жагсаалтад дээгүүрт бичигддэг Yves Saint Laurent загварын ордны College загварын цүнх ($2590) мөрлөжээ.

Gucci өмд $1980

YSL College bag $2590

Louis Vuitton футболк $719

 

 

YSL College bag $2590

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-22 21:35
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 09-22 23:00
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-22 22:58
    Retweet (1)
  • 09-22 22:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-22 21:55
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-22 23:16
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)