Бостон Сэлтикс багаас ирэх улирал ямар амжилт хүлээх вэ?
2018 оны 8 сарын 30

Улирал эхлэхэд баг бүр ижилхэн тэгээс эхэлдэг боловч тэдний зорилго дор бүрнээ өөр өөр. Зарим нь шууд л драфтын эрхийн төлөө явж эхэлдэг бол, 20 орчим нь плэйоффт шалгарахын төлөө тэмцэлддэг. Харин бодит байдал дээр цөөн хэд, бүр цөөн гэхэд дэндүү цөөхөн баг л аваргын төлөө өрсөлддөг. Ирэх улирал энэ цөөн багийн тоонд, биш толгойлж явах баг нь Бостон Сэлтикс юм. Тэдний бүрэлдэхүүн, дасгалжуулагч, ур чадвар, туршлага, нэгдмэл байдал зэрэг бүх зүйл нь аварга авах хэмжээнд хүрчээ. Гагцхүү тэд босоо аварга Голден Стэйт Уарриорсыг ялж чадах уу үгүй юу гэдэг л гол асуудал юм

АЛДСАН ТОГЛОГЧИД: Зөв менежмент, сайн удирдагч, сайн дасгалжуулагчийн тусламжтайгаар Бостон Сэлтикс сайн багийг богино хугацаанд бүрдүүлсэн. Бүрдүүлэхдээ санхүүгийн хувьд ч тун оновчтой ажилласан учраас тэд өнгөрсөн зун ямар нэг чухал тоглогчийг чөлөөт агент болгож алдсангүй. Маркус Смартын хүсч байсан цалинг өгсөнөөр тэд багийн гол цөмөө бүгдийг нь хадгалж авч үлдсэн. Энэ цөм гэдэг ойлголтонд Грег Монро огт байгаагүй билээ.

ШИНЭЭР ИРСЭН ТОГЛОГЧИД: Чөлөөт агентын зах зээл дээр идэвхитэй ажиллах шаардлагагүй байсангүй. Тийм болохоор драфтын эрхээрээ тэсрэлттэй, шидэлттэй төвийн тоглогч болох Роберт Уильямсийг авсан байна. Даниел Тайс гэмтлээсээ эргээд ирэх учир гуравдагч, дөрөв дэх төвийн тоглогчийн үүрэг залуу тоглогчид хангалттай. Үүн дээр Гордон Хэйвардыг шинэ тоглогч гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Бостоны өмсгөлтэй албан ёсны тоглолтод тавхан минут оролцсон Хэйвард бүсийн шигшээд хүртэл өрсөлдсөн Сэлтикс багийн ур чадварын нэмэгдэл юм.

ГАРААНЫ ТАВ: Хорфорд – Тэйтум – Хэйвард – Браун – Өрвинг

Энэ тавт өнгөрсөн улирлын нээлтийн тоглолтод гарсан. Ердөө таван минут л хамтдаа тоглосон юм. Гэхдээ Хэйвардын бэртэл Жэйсон Тэйтум, Жэйлн Браун нарт довтолгооны эрх мэдлийг илүүтэй өгөх хөшүүрэг болсон бөгөөд тэд ч багийн ирээдүй гэдгээ харуулса болохоор хэн нэгнийг нь сэлгээнд суулгах шаардлага байхгүй. Одоогийн жижиг сагсан бөмбөгт тохирох бөгөөд Бостоны хамгаалалт нэг тоглогчоос биш, талбайд байгаа таван тоглогчоос хамааралтай байдаг учир Тэйтумийг хүчний довтлогчийн байрлалд бие жижигдэнэ гэж бодох шаардлагагүй. Ер нь бол энэ тавт тоглолтыг нээсэн нөхцөлд Браун, Тэйтум хоёрын хэн нэг нь 4-5 минутын дараа сэлгээнд сууж нэгдүгээр үеийн төгсгөлрүү 2-р тавттай дахин гарч ирээд довтолгооны тэргүүн сонголт болох тактикаар л явах болов уу. Ихэнх тохиолдолд Браун байх биз. Албан ёсны гараа боловч албан бус ЗУРГАА ДАХЬ ТОГЛОГЧ. 

СЭЛГЭЭ: Бэйнс – Моррис –SF – Смарт – Розьер

Бэйнс хамгаалалт, будагтай талбайн довтолгоо, Моррис дунд болон холын зайн шидэлт, Смарт – хамгаалалт, Розьер довтолгоо. Өнгөрсөн улиралд тэд үүнийгээ ямар ч нөхцөлд хийж чаддаг гэдгээ харуулчихсан. Харин яагаад SF гэж нэр цохолгүй үлдээв гэхээр энэ байрлал өрсөлдөгчөөсөө хамаарч өөрчлөгдөх бүрэн боломжтой, чадамжтай. Магадгүй Хэйвард сайн байвал үргэлжлүүлээд тэр 2р тавтыг удирдаад явах биз. Үүн дээр Моррисыг түр мартаад Брауныг нэмнэ, эсвэл Смарт – Розьер – Кайри, бүр эсвэл Бэйнс – Тайс – Моррис гээд үзчихэд ч болно. Сэлтиксийн бүрэлдэхүүний гол давуу тал нь тоглогчид нь бараг бүгд дор хаяж хоёр байрлалд өөлөх зүйлгүй тоглогч чаддаг явдал, тоглуулж чаддаг дасгалжуулагч болон төгс гэмээр систем юм. Өрсөлдөгч нь хэн байна, та түүнд нь тохируулаадSF-г сонгож төсөөл. Зугаатай мэдрэмж шүү.

РЭЙТИНГ: Энэ тоглогч хамгаалалтад сайн, энэ нь болохоор довтолгоонд сайн энэ хоёр нийлбэр төгс хос болно гэдгийг цаасан дээр буулгадаг үзүүлэлтийг орчин цагийн сагсан бөмбөгт гаргаж ирсэн нь Рэйтинг үзүүлэлт юм. Талбайд байгаа ур чадваруудын нийлбэр нь ялагч мөн биш гэдгийг тооцож гаргадаг энэ үзүүлэлтээр Бостон Сэлтиксийн бүхий л таван тоглогчийг хольж талбайд гаргаж үзвээс тогтмол нэмэх үзүүлэлттэй гарчээ. Бүр довтолгооны ур чадвар сул байж мэдэх Смарт – Розьер – Хэйвард – Тайс – Бэйнс нарыг зэрэг талбайд гаргахад 100 довтолгоо бүрт тэд өрсөлдөгчдөөсөө 6.8 оноо илүү авч чадна гэдэг тооцоо гарчээ. Ийм байхад тактикийн мэргэжилтэн Брэд Стивенс хүссээнээр өрсөлдөгчөөрөө наадах биз. 

ДАЙСАН: Бостон Сэлтик түүхэндэх 18 дахь аваргын цомоо гардан авахад хоёр л дайсан бий. Нэг нь бэртэл, нөгөө нь Уарриорс. Уарриорс – Сэлтиксийн хооронд өрсөлдөөний талаар ярьж, бичих хангалттай хугацаа бидэнд байна. Тийм болохоор хойш тавья. Харин бэртэл бол яаж ч мэдэх аюултай эд. Улирал эхлэхэд хэн тоглож байгаа нь биш улирал дуусч байхад хэн тоглож чадах нь л чухал. Өнгөрсөн жил гэхэд л хүлээлт их байсан улирал эхлээд таван минутын дараа л өөрчлөгдсөн. Улирлын дунд хэсэгт дахиад нэг сүпер од нь гэмтэж, тэрний араас ройл тоглогч болох Даниел Тайс, Маркус Смарт тоглолтоос гарсан. Бүтэн байсан алим тал хүртлээ тасарч унасан нь тэр. Гэвч өнгөрсөн улирлын бүсийн финалд хүрсэн амжилтыг ГАЙХАМШИГ гэхгүй өөр юу гэх билээ.

САНХҮҮ: Аварга болсон багуудын түүхийг эргэн сөхье. Бас нийтлэлийнхээ эхэнд зөв менежмент гэж дурдсанаа ч онцолье. NBA-д түрүүлсэн баг бүрт цалингаасаа өндөр хэмжээнд зүтгэсэн X Factor зайлшгүй байдаг. Хамгийн ойрын жишээ гэхэд л Кавай Леонард рүүкий гэрээтэй байхдаа финалын MVP болж байсан бол Стефен Көрри өнгөрсөн улирлыг хүртэл  11 сая доллар л авч байлаа. Дрэймонд Грийн бас  рүүкий гэрээгээр тоглож байхдаа аварга болсон. Гэрээ бол гэрээ. 

Нэг ёсондоо шинээр орж ирсэн ажиллах хүчин хөдөлмөрийн гэрээний дагуу бага цалинтай байгаа боловч үзүүлж буй үр дүн нөлөө нь 20,30 саяын цалинтай одуудтай дүйцэж байгаа нөхцөлд баг амжилтанд хүрдэг жамтай.Залуу тоглогчийн тэсрэлт + сүпер одуудын чадвар.Рүүкий гэрээтэй тоглогчдын нөлөө болонтэдэндтэй дүйцэхүйц цалинтай тоглогчдын хувь нэмэраварга авахад их байдаг. Бостонд тэр боломж бий. Терри Розьер, Жэйсон Тэйтум, Жэйлн Браун, Даниел Тайс, Сэми Ожелей, Гуершон Ябуселе зэрэг рүүкий гэрээтэйгээ тоглож байгаа олон залуус байна. Тэд зүгээр сэлгээнд суудаг хямд цэргүүд биш, дайны талбарт үүргээ давуулан биелүүлдэг шилдэг Bravo салааныхан юм. 

Баатархүүгийн ЯЛАЛТ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)