Азийн наадамд өрсөлдөж буй АХ ДҮҮ ХОЁР
2018 оны 8 сарын 27

Индонезийн нийслэлд болж буй Азийн XYIII зуны спортын наадмын боксын тэмцээнд ах дүү хоёр болох Хархүүгийн Энх-Амар, Энхмандах нар амжилттай оролцож байгаа. Аль аль нь эхний ялалтаа аваад байгаа тэдэнтэй Азийн наадмын талаарх сэтгэгдлийг нь хуваалцсан байна. 

Х.Энхмандах: “Эхний тойрогт тоглосон БНСУ-ын Шин Жонгхун-ыг ДАШТ-ий хүрэл медальтай туршлагатай тамирчин гэдгийг мэдэж байсан. Тэр их хурдтай юм билээ, эхний үед хойд гарт оногдоод байсан. Тэгээд хойд гартай нь зөрж ажиллаад л хожлоо. Жингийн хувьд 3-4 кг хаслаа. Одоо жиндээ орчихсон болохоор бие тавирсан. Улам их хичээж тоглох болноо” гэв.

Х.Энх-Амар: “Японы боксчинтой урд нь тоглож л байсан. Гэхдээ энэ тамирчинтай тоглож байгаагүй. Энэ тамирчин өмнө нь 60 кг-д тоглодог байж байгаад жингийн өөрчлөлтөөр одоо доошоо 56 кг-д тоглож байна. Японы Цуцуми Хаяатогийн хувьд өсвөр, залуучуудын ДАШТ-үүдээр дандаа урд гар нь өрсөлдөгчийнхөө гэдсэнд хүнд цохилт хийж, дутуу гарган ялж байсан юм билээ. Тэгээд би түүнд худлаа гэдсээ сул тавьж байгаа мэт заль гаргаж хуураад хажуугийн цохилт хийхээр төлөвлөсөн. Сүүлийн раунд яг тэр бодсоноороо цохилтоо хийсэн. Өнөөдөр Энэтхэгийн тамирчинтай тоглоно” гэв.

Өнөөдөр ах дүү хоёр хоёулаа Энэтхэгийн боксчидтой тоглоно. Манай боксчин Х.Энхмандахтай тоглох Энэтхэгийн Амит 2017 оны Германд болсон ДАШТ-ий тавдугаар байрт шалгарч байсан, Ази тивийн АШТ-ий хүрэл медальтай туршлагатай тамирчин юм байна. Харин Х.Энх-Амартай тоглох Хуссам Уддины хувьд энэ жил Германы Химийн цом тэмцээнд түрүүлсэн 24 настай тамирчин юм.

Өнөөдөр хүчээ сорих Б.Чинзориг, БНАСАУ-ын тамирчин Ри Кон Фаетай, Д.Давааням /75 кг/ Узбекстаны тамирчин, “Инчеон-2014” Азийн наадмын мөнгөн медальт Мадримов Израйлтай тус тус тоглоно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)