К2-ыг эзэлсэн Б.Гангаамаа үндсэн отог дээр иржээ
2018 оны 7 сарын 26

Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн, Гавьяат тамирчин Б.Гангаамаа үндсэн отог дээр бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим (Naiknam Karim) утсаар мэдэгдлээ.

К2 МОНГОЛЫНХ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж, оргилд дээр 2018 оны долдугаар сарын 21-ний 11:00 цагт гарсан билээ.

Б.Гангаамаа нь К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансарын утсаар шууд холбогдож, ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өглөөний 11:00 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын оргил дээрээс сансрын утсаар ярьж байна. Энд маш хүчтэй салх шуурч байна. Удаан байж болохгуй учраас одоо яаралтай буух гэж байна. Надтай хамт Нургу Шерпа оргилд хамт гарсан” гэв. Энэ үеэр Нургу Шерпа утсаар хэлэхнээ: ”Монголын уулчин Гангаамаа К2 уулын оргилд дөнгөж сая амжилттай гарлаа. Та бүхэнд баяр хүргэе. Одоо Гангаамаа бид хоёр К2 оргил дээр зогсож байна” гэсэн мэдээллийг тухайн үед өгч байсан юм.

Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээсэн. 

К2 уулын оргилд 2018 оны долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Өмнө нь 2012 оны долдугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан тухай The Hymalayan News сонинд бичжээ.

Дараах улс орны уулчид энэ өдөр Абруцийн замаар (Abruzzi Ridge) оргилд гарсан байна гэж The Hymalayan News сонины 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт онцлон тэмдэглэсэн байна. Үүнд, Жианжонг Ли Jianjonh Li (БНХАУ), Ноэль Ханна Noel Hanna (Ирланд), Гангаамаа Бадамгарав Gangaamaa Badamgarav (Монгол улс), Софи Лавод Sophie Lavaud (Щвейцарь), Мухамед Али Садпара Muhammad Ali Sadpara (Пакистан), Виридиана Алварес Чавес Viridiana Alvarez Chavez (Мексик), Йошихару Накамура Yoshiharu Nakamura (Япон), Пол Хэгги Paul Hegge (Бельги), Чангжуан Хе Changjuan He (БНХАУ), Интеш Intesh (Пакистан), Наоко Ватанабе Naoko Watanabe (Япон) болон Балбын уулын хөтөч нар болно. Эдгээр улс орны уулчдаас Монголын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа нь анх удаа К2 уулын оргилд амжилттай гарлаа гэж Пакистаны сонинд хэвлэлд дурьдсан байна.

К2 уулын оргилд долдугаар сарын 22-нд гараад буух замдаа Япон улсын өөр нэг уулчин Кожиро Ватанабе Kojiro Watanabe нь оргилын доохон нарийн хоолойгоор (Bottleneck) бууж байхдаа хальтирч амь насаа харамсалтайгаар алдсан байна.

К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугаацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдсан аж.

О.БАТСАЙХАН (2018.07.23) 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • Retweet (14)
  • 12-01 06:58
    Retweet (14)
  • Retweet (13)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 12-01 04:03
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 09:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)