Уярал, ухаарал зэрэгцсэн НААДМЫН НЭЭЛТ
2018 оны 7 сарын 11

Энэ жилийн төрийн баяр наадмын нээлт цаанаа л эхийн сүү, аавын ухаан шингэсэн, хатууг зөөллөж, харигийг эвсүүлсэн зөөлөн аялгуугаар аргадаж, хүний зүрх сэтгэлийн дотуур баяр хөөрийн гол мөрөн дотно сайхнаар урсах шиг болов.

Дорно дорноос өөр, жинхэнэ монгол төрхтэй, хайр энэрэхүй, ариусал гэгээрэл, уян зөөлөн, утга чимэгтэй, гоо үзэсгэлэнт, яруу найрсуу, ухаарал шингэсэнээрээ дурсах яриатай, дуулах хөгтэй нээлт сайхан боллоо. Сэтгэлд бяр амтагдаж, магнай тэнийв. Эрхэм Та,ерөөс монголчууд, гэр бүл үр хүүхдийнхээ өмнө ямар их нандин хайр, хариуцлага хүлээх ёстойг хашгирч биш, зөв зөөлнөөр хэлж илэрхийлж чадав. Юм л бол үгүйсгэж, харааж, доромжилж, гүтгэн гүжирдэн байсан цэвдэг сэтгэлийг уясгаж, арай өөр талаас нь сэтгэх ярих, өгүүлэх сургамж суугаа болов уу? Гадаадынханы гайхширч байгааг нүүр царай, догдлолыг хажуугаас нь хараад сэтгэл уясаж, ер нь үе үе сэтгэл оргиж, бахархлын нулимс цийлэгнүүлж байв. Ард түмнээ цэнгүүлж чадсан Баяр наадмын Төв комисс, төр засаг, монголоо гэсэн сэтгэлтэй пүүс компаниуд, ялангуяа Ерөнхий найруулагч Наранбаатарын тэргүүлсэн баг хүмүүсийн сэтгэлгээ мэдрэмжийг бахдахаас яахав. Их уялдаа холбоотой яруу сайхан найруулжээ.

Харааж дуусдаггүй, хатгаж ханадаггүй төр засгаа түмэн олон минь чимэгтэй аядуу үгээ өнөөдөр хэлэх нь зүй бизээ. Эв нэгдэл, нэгдсэн зангирсан бодол санаа Монголыг минь дэлхийд мандуулнаа. Хөх тэнгэр, байгаль дэлхий хүртэл "дэлэгнэн" баясаж ариун хураа асгаж, уул талыг нов ногооноор будаж гоё болгож өгсөн дөө. Одоо эх орны минь өмнийн говь тал, хээр ногоорч, хүн малын зоо тэнийхийн төлөө залбирмаар байна. Айхтар байна лээ.

Жижиг ч орон биш шүү, Монгол сайхан орон мин. Ядуу буурай ч биш шүү, дор дороо хичээвээс юугаараа дутах бизээ. Миний бие 23-р зууныг МОНГОЛЫН ЗУУН БОЛНО ГЭДЭГТ ӨЧҮҮХЭН Ч ЭРГЭЛЗДЭГГҮЙ ЭЭ. БҮХ ДЭЛХИЙ НААШАА ХОШУУРНА. Төр төвшин, түмэн олон аз жаргалтай байг ээ.

ДО.ЦЭНДЖАВ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)