UBIKE: Баяраар унадаг дугуй түрээслэх 10 байршил
2018 оны 7 сарын 11

Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй “UBIKE” төслийн нээлт баяр наадмын өмнөхөн болсон. Төслийн хүрээнд хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулаад байгаа. 

Хэрэв та баяр наадмын өдрүүдэд, ер нь хэзээ ч аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унавал өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө "Ubike Ulaanbaatar" аппликейшныг ашиглан хийнэ. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхэлнэ. Дугуйгаа унаж дуусаад дурын зогсоол дээр аваачин түгжихэд цаг бодогдож таны аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр хасагдана. Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1,000 төгрөг.

Түрээсийн дугуйтай явах бүсийг тогтоож өгөөгүй бөгөөд дугуйгаа унаад хаашаа ч явсан байсан хамаагүй төлбөр цагаар бодогдож аж. Харин дугуйгаа зогсоолд биш орон сууцныхаа гадаа, хашаандаа түр тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулан хаана зорчиж байгааг нь хянаж байгаа аж.

1. БАЙРШИЛ

  1. Д.Сүхбаатарын талбай
  2. 120мянгат
  3. Хүүхдийн зуу
  4. Тedу худалдааны төв
  5. Цэцэг төв
  6. Багшийн дээд UBH цэнтр
  7. Баруун дөрвөн зам
  8. Зайсан
  9.  Зүүн дөрвөн зам
  10. Хүүхдийн урлан бүтээх төв

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (142)
  • 11-19 09:53
    Retweet (48)
  • Retweet (37)
  • 11-19 18:28
    Retweet (27)
  • Retweet (12)
  • Retweet (9)
  • 11-19 22:49
    Retweet (6)
  • 11-19 23:26
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 11-19 23:47
    Retweet (3)
  • 11-19 22:53
    Retweet (3)
  • 11-19 23:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-19 23:55
    Retweet (1)
  • 11-19 23:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-19 23:53
    Retweet (0)
  • 11-19 23:50
    Retweet (0)