“Хайрын хурим”-ын зэрлэг сарнайнууд
2018 оны 7 сарын 9

Монгол наадам, малчдын цагаан сар хоёроор үндэсний дээл хувцас шиг үнэ цэнэтэй гоёл үгүй болно. Ялангуяа нар, хур тэгширсэн наадмын зүлэг ногоон дэвжээнээ охид, хүүхнүүд торгоны чансаа, дээлний загвараар уралддаг hit season –ы цаг. Энэ цагт дээл хувцас урлаачид энгийн гэртээ оёдгоос авахуулаад мэргэжлийн хувцас загварын салонууд хүртэл унтах нойр, идэх хоолоо хугаслан эрэлт үүсгэнэ дээ. Эдэн дундаа “Хайрын хурим” салон үндэсний дээлийг орчин үежүүлсэн өвөрмөц urban загвар, өмнөд нутгаас тусгайлан авчирдаг торго, дурдангаараа илүүрхсээр иржээ. Мэдээж чанар дагаж үнэ. Үнэ дагаж чансаа байдаг жамаар өөрийгөө хүндэлдэг, бэл бэнчин сайтай эрхмүүд “Хайрын хурим”-ын загварыг наадмын дэнж дээр намируулдаг болоод лавтай 5 жилийн нүүр үзэж байна. Хамгийн цуутай модель icon нь мэдээж тус салоныг үүсгэн байгуулагч Э.Туул хатагтай. Түүний жил жилийн наадмын гоёлоос “Хайрын хурим”-ын өнгө аяс, шинэ давалгааг харж болохоор байдаг.

Энэ жил тус салон WILDWESTERN загварыг монгол үндэсний хэв маягтай хослуулсан нь мөн л шинэ салхи, цоо шинэ өнгө аяс ханхлуулж байна. Тэднийг товчхондоо ЗЭРЛЭГ САРНАЙ-нууд гэж нэрийдье. Үндэсний хэв маягтай атлаа эрх чөлөөт, залуу халуун бүхэлдээ royalөнгө аясыг нэвт ханхлуулах. Энэ бол жинхэнэ от кутьюр дизайнерын мэдрэмж юм.

Ингээд энэ жилийн монгол наадмын ЗЭРЛЭГ САРНАЙ-уудтай танилцъя.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (31)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (14)
  • Retweet (11)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-22 19:08
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)