Elle, Bazaar сэтгүүл онцолсон модель Т.УНДАРМАА
2018 оны 7 сарын 9

Дэлхийн загварын хүрээлэлд Ука хэмээн дуудуулдаг загвар өмсөгч Т.Ундармаа Harper’s Bazaar сэтгүүлд зургаа авахуулжээ. Монголын загварын тайзнаа алхдаггүй ч алсаас энэ мэт амжилт өөд өгсөж яваагаа сошиалаар зарлан түгээдэг тэрбээр өмнө нь Elle сэтгүүлд хэвлэгдсэн зургуудаа хуваалцаж байсан юм. Өсвөр насаа Өмнөд Солонгост өнгөрүүлж, хожим Сингапурт загварын чиглэлээр ажиллаж, сүүлийн хэдэн жил Европт дагнан ажилласан түүний зургууд эрчүүдийн хараа булааж, нүд хужирласаар ирсэн.  Гэлээ гээд яалтай билээ, харахаас хазахын заяа байх биш. Ука хижээл насны европ эрийг амрагаараа сонгосон тухай яриа ч гарч байв. Угаасаа харь улсад хамаг амьдралаа өнгөрүүлсэн сайхан бүсгүйд өөр ямар сонголт байх билээ.

Т.Ундармаа одоо дэлхийд данстай Elite Model агентлагт харьяалагдаж байгаа. Өнгөрсөн намраас тус агентлагийн Вьетнам дахь салбартай гэрээ байгуулан ажиллах болсон. Монгол хүн дэлхийд үнэлэгдэж буйн бас нэгэн тод жишээ.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-09 13:49
    Retweet (263)
  • Retweet (32)
  • Retweet (31)
  • Retweet (28)
  • Retweet (25)
  • Retweet (14)
  • Retweet (10)
  • 11-22 18:00
    Retweet (7)
  • 11-22 19:08
    Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-22 18:27
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-22 17:55
    Retweet (2)
  • Retweet (2)