Яг түүн шиг: Ялагч Б.Нацагдоржийг амжилтад хүргэсэн алхмууд
2018 оны 7 сарын 9

"Боловсрол суваг" телевизээс гурав дахь жилдээ зохион байгуулсан “Яг түүн шиг” шоуны ялагчаар ая зохиогч, дуучин Б.Нацагдорж тодорлоо. 

Сүүлийн шатанд уянгын дууны хатан Уитни Хьюстоны “Бие хамгаалагч” киноны дууг амилуулж, шүүгчид болон үзэгчдээс хамгийн олон оноо цуглуулан, гурав дахь цувралд тэргүүлж, 20 сая төгрөгийн шагналын эзэн болов. Түүний өмнөх бүх дугаарт бүтээсэн дүр, авьяас чадварыг үзэгчид нэгэнт хүлээн зөвшөөрч, нэвтрүүлгийн туршид хамгийн өндөр рейтингтэй оролцогч байж чадсантай олон үзэгч санал нийлэх биз ээ. 

“Яг түүн шиг” шоуны гурав дахь цувралд  A-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, “Эмоци” продакш­ны жүжигчин О.Тэмүүжин, загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, театр, кино­ны жүжигчин М.Цэрэн­долгор, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нарын хүчтэй өрсөлдөгчид оролцсон.

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид Нидерландын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр энэхүү шоуг зохион байгуулдаг.


БАТЛУТЫН НАЦАГДОРЖ

Төрсөн он: 1991.02.11

Төгссөн сургууль:

  • Нийслэлийн 86 дугаар дунд сургууль /2008 он/
  • Монгол Улсын консерваторийн  хөгжмийн онол, дуулаачийн анги /2008-2011 он/
  • Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн найруулгын анги /2012-2016 он/

Мэргэжил: Хөгжмийн найруулагч

Одоо эрхэлж буй ажил: Продюсер, ая зохиогч, дуучин

Сошиал хуудас: Naki Naki /фэйсбүүк/

Хоёрдугаар ангиасаа Монголын хүүхдийн ордны дуулаачийн ангид суралцсан.

Соёл урлагийн их сургуулийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг.

2010 онд анх “Сүнс” хамтлагийн Б.Лхагвасүрэнгийн дуу бичлэгийн студид ажиллаж эхэлсэн.

2012 оноос дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound” студид Рагутай хамтран хоёр жил дууны инженерээр ажилласан.

2013 онд найзтайгаа хамтран “Ocean Grey” дуу бичлэгийн студи байгуулсан.

Томоохон төсөл гэвэл дуучин Т.Ариунаагийн үе үеийн хит дуунуудаа шинэчлэн гаргасан “Космик” цомгийн “Космик” шинэ уран бүтээлийн хөгжмийн найруулга дээр ажилласан.

Дуучин А.Хишигдалайтай хамтран дуулсан “Мi Senti” дуэт дуугаар өөрийн бие даасан уран бүтээлийг эхлүүлээд байгаа.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (17)
  • Retweet (9)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)