Э.Энхриймаа шагналын мөнгөө САЙН ҮЙЛСЭД ЗОРИУЛЛАА
2018 оны 7 сарын 9

"Монголын сайхан бүсгүй 2018" гоо сайхны наадмын алтан эрдэнийн өргөмжлөлт, тэргүүн гоо бүсгүй Б.Энхриймаа Монголын эмэгтэйчүүдийн "Хатан-Эрдэнэ" холбооны эмэгтэйчүүдтэйгээ хамтран шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зориулсан сайхан мэдээг дуулгаж байна.  

"Эмэгтэйчүүд гар гараасаа" уриан дор нэгдсэн бүсгүйчүүд бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхдэд тэргүүн байрын шагналын мөнгөө бүрэн хандивлаж, эгч дүүсийг байр, хашаатай болгожээ. Гоо сайхнаас гадна боловсрол, хүмүүнлэг байдлыг уралдааныхаа гол шалгуур болгосон уралдааны ялагчид ийн сайн үйлсэд санаа нэгдэн оролцож байгаа нь талархууштай юм. Сонирхолтой нь, Б.Энхриймаа болон “Хатан Эрдэнэ” холбооныхны хамтран тусалсан гэр бүл Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаантай холбоотой юм. Шилдэг 18 оролцогчийн нэг Б.Азбилэгийн төрсөн эгч зуурдаар таалал төгсч, уралдаан болох үед түүний гэр бүлд хүнд гарз тохион, дөрвөн хүүхэд нь бүтэн өнчирч үлдсэн байжээ. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаанд бэлтгэх явцдаа ижилсэж дассан нэгэн найзынхаа гэр бүлд тохиолдсон уй гашууг хуваалцаж, эгчийнх нь хүүхдүүдийг орон байртай болгох шийдвэрийг Б.Энхриймаа өөрийн гэр бүл болон “Хатан Эрдэнэ” холбоотой зөвшилцсөнөөр гаргасан байна. Тэргүүн гоо бүсгүйн шалгаруулах уралдааныг ивээн тэтгэн, тэргүүн гоо бүсгүйг 20 сая төгрөгөөр дэмжин, нийгмийн хариуцлагаа харуулсан "Альфа Азиа" компанийн хамт олны сайхан сэтгэл ийнхүү сайн үйлсийн эхлэлийг тавьж чаджээ.

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлсэн цагаас хойш 30 жилийн ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг өнгөрч зургадугаар сарын 30-нд “Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан билээ.

Үе үеийн сайхан бүсгүйчүүд нэгдэн зохион байгуулсан тус уралдаан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриатай, нийгэмд зөв бодол, зөв үг, зөв үйлдэл, зөв хандлага бий болгох зорилгыг хамгийн чухал болгосноороо онцлог.

11 жил завсарласны эцэст дахин ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Орхон аймгийн харьяат Э.Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон юм.

Э.Энхриймаа 21 настай бөгөөд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, унаган англи, орос хэлтэй.

Монголын отгон сайхан бүсгүй ийн шагналын 20 сая төгрөгөө бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхдэд хандивлаж, хашаа байшинтай болгон, нэгэн гэр бүлд гэрэл гэгээ бэлэглэсэнд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Сайн сайхан үйл бодол бүхэн сайхан амьдралд хөтөлнө.

Т.ЦЭНГЭЛ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)