Д.Отгонжаргал Загребт ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2018 оны 7 сарын 7

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий тав дахь өдөр буюу сүүлийн өдөр (өнөөдрөөс сонгомол бөхийн төрөл эхэлж байна) охидын 46 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Саори Ёшида, “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ. 

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Д.Эрдэнэтулга “Манчестер-1998”, Ц.Намуунцэцэг, А.Батцэцэг нар “Сомбатхей-2011”, З.Сумъяабазар “Снина-2014”-д үзүүрлэж байв.

46 кг-д 18 бөх барилдснаас Д.Отгонжаргал 1/8 шигшээд өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Энэтхэгийн Деви Санжуг, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шор нарыг тус бүр цэвэр ялсан ч дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанд Японы Сакүра Мотокид 2:6-гаар ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон юм.

М.УРИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-26 01:00
    Retweet (92)
  • Retweet (8)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-22 03:28
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)