Залуу уран бүтээлчдийг дэмжих ”ГРАНД АРТ” үзэсгэлэн дэлгэгдлээ
2018 оны 7 сарын 7

“The 10th anniversary Exhibition of Young Mongolian Artists 2018”
МОНГОЛЫН ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ГРАНД АРТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН 10 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлийг үзэгчдэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрх чансааг дээшлүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилготой уламжлалт тус үзэсгэлэн 10 дахь жилээ угтаж байна.

Арван жилийн хүрээнд зохион байгуулсан "Гранд арт" үзэсгэлэнгийн нээлтийн хөтөлбөр 2018 оны долдугаар сарын 6-нд Монголын Уран зургийн галерейд болж, шагналын эздийг тодрууллаа.

"Гранд арт" уралдаант үзэсгэлэнгийн зэрэгцээ урилгаар Монгол-Солонгосын 60 гаруй шилдэг уран бүтээлчид оролцон уран бүтээлээ толилуулдаг билээ. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Урчуудын Эвлэл, Монголын уран зургийн галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, Дүрслэх урлагийн сургуулийн захирал асан, уран бүтээлч Л.Бумандорж, БНСУ-ын Тэжон хот дахь Олон Улсын Соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм. 

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсад суугаа БНСУ-ын хүндэт элчин сайд, Монголын урчуудын эвлэл, Монголын Уран зургийн галерей, "Гранд арт" үзэсгэлэнг үүсгэн байгуулагчид болон бусад албаны хүмүүс оролцов. Хөтөлбөрийн эхний хэсэгт сүүлийн 5 жилд гранпри шагнал хүртсэн 5 уран бүтээлч Тэжон хотод уран бүтээлийн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдсаны тайлан хэлэлцүүлэг болсон. "Гранд арт" үзэсгэлэнгийн 10 жилийн ойд 100 гаруй уран бүтээлчид уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран баримал, холимог техник гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, гран при, тэргүүн, тусгай байруудад нийт 10 уран бүтээлч, тус үзэсгэлэнг үүсгэн байгуулагчдын нэг Өмнөд Солонгосын зураач Кимчи Жунг агсны нэрэмжит шагналаар, Монголын урчуудын эвлэлийн гишүүний эрхээр тус бүр нэг уран бүтээлч шалгаруулсан юм.

"Гранд арт" үзэсгэлэнг үүсгэн байгуулагч, ноён Гиль Ён Хуаны тэтгэлгээр Гранпри шагналын эзэн БНСУ-д гурван сарын турш уран бүтээлээ туурвих, бие даасан үзэсгэлэнгээ үзэгчдэд толилуулах 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах юм.

Үзэсгэлэн долдугаар сарын 12-ныг дуустал Монголын Уран зургийн галерейд дэлгэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 89006162 утсаар авна уу.

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)