Тайландын нээлттэй тэмцээнийг Монголын ширэн бээлийтнүүд өнгөллөө
2018 оны 7 сарын 7

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо 6 сарын 28-наас 7 сарын 6-ны өдрүүдэд "THAILAND OPEN" олон улсын А зэрэглэлийн тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 26 орны баг тамирчид оролцлооо. Манай улсаас Боксын үндэсний шигшээ багийн 4 тамирчин оролцож 2 алт 1 хүрэл медаль хүртэж багаараа тэргүүн байр эзэллээ. 

Боксын Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 084-р анги, Их Хэнгэрэг ХХК-ны тамирчин ОУХМ Хархүүгийн Энх-Амар Филиппин, Бутан, Казахстан, Японы тамирчдыг дараалан ялж АЛТАН медаль хүртсэн бол, Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Монголын Зэс ХХК-ны тамирчин ОУХМ Б.Чинзориг 64 кг-ын жинд Бангладеш, Шриланка, Өмнөд Солонгос, Тайландын тамирчдыг ялж тэмцээний аварга болоо. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдсан Үндэсний шигшээ баг, ОБЕГ-н "Аврагч" техник спорт хороо, Бест Буйдан ХХК-ны тамирчин ОУХМ Баттөмөрийн Мишээлт Словак, Тайландын тамирчидыг ялж хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд хөмсөг задарсаны улмаас тулаанаа цааш үргэлжлүүлж чадаагүй байна. Ингэснээр манай тамирчид 2 алт 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар 26 орны баг тамирчдыг багийн дүнгээр тэргүүлж цомын эзэн болжээ. 

Тайландын эзэн хааны цомын тэмцээнд манай улсаас өмнө Олимп, дэлхийн хүрэл медальт МУГТ Д.Отгондалай 2 удаа түрүүлж байсан түүхтэй. Харин ОУХМ Б.Чинзориг, Х.Энх-Амар нар анх удаа түрүүлж Монголын тамирчдын гурав, дөрөв дэх алтан медалийн эзэд боллоо. 

Тус тэмцээн үеэр AIBA буюу Олон улсын боксын холбооны 3 од олгох шалгалт болсон бөгөөд AIBA 2 одтой шүүгч О.Мандахбаяр, Г.Бадрах нар оролцож шалгалтаа амжилттай өгсөн байна. Энэ тэмцээнд баг тамирчилаа амжилттай удирдан оролцсон Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн болон Алтан медаль хүртсэн тамирчдын анхны багш Алдар спорт хороон дасгалжуулагч МУГД. А.Гантулга нарт улам их амжилт гаргахыг хүсье.

Тэмцээнд оролцоход бүхий л талаар тусалж дэмжсэн Ц.Шаравжамц даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын Газрын хамт олондоо баярласнаа боксчид Тайландаас уламжиллаа. 

Б.БИЛЭГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)