Азийн хөлбөмбөгийн босс Монголд зочиллоо
2018 оны 7 сарын 6

Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Шейх Салман Бин Халифа Монголын Хөлбөмбөгийн холбооны урилгаар Монгол улсад анх удаа айлчиллаа.

Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхан, МХБХ-ны удирдлага болон Зөвлөлийн гишүүдтэй уулзав.

Шейх Салман эдгээр уулзалтуудын үеэр сүүлийн жилүүдэд МХБХ-ны үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, АХБХ-ны хөгжилд хувь нэмрээ оруулж буйг ихэд үнэлэн сайшаав. Ялангуяа талбайн хөлбөмбөгийн хувьд 2015 оноос 10 багтай болсон Монголын үндэсний дээд лиг илүү мэргэжлийн бүтэц, зохион байгуулалтад орж, дороо хоёр шатлалтай болсныг өндөр үнэлж, Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ийг нутагтаа зохион байгуулж Азийн 16, 19 хүртэлх насны охидын АШТ-д шигшээ багуудаа оруулах болсныг онцлон тэмдэглэлээ.

Түүнэчлэн тэрээр талбай дээрх хөлбөмбөгөөс гадна эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд анхаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд урт хугацааны төсөл, хөтөлбөр боловсруулан, АХБХ-ны "DREAM ASIA" сантай хамтран ажиллаж байгааг онцолж байв.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн “Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд өндөр үр дүнтэй ажиллаж байгааг тасралтгүй нэмэгдэж буй үзэгчид, үндэсний шигшээ багийн амжилт зэргээс харж байгаа. Монгол улсын төрийн тэргүүний хувьд ч тэр, спортод хүчин зүтгэж байсан хүний хувьд ч тэр эх орондоо хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх талаар МХБХ-ны үйл ажиллагааг аливаа сайхан санаачилгыг дэмжиж тусална” гэдгээ илэрхийлэв.

АХБХ-ны Ерөнхийлөгчийн зүгээс цаашид ч Монголын хөлбөмбөгийн холбооны хийж буй олон талт ажлуудыг АХБХ-ны бодлого, чиглэлийн хүрээнд дэмжин ажиллахаа мэдэгдэв. Үүний дотор МХБХ-ны эхлүүлсэн дасгалжуулагчийн сургалтын төлбөрийг цаашид 2 жилийн турш дэмжиж, мөн гадаад орноос туршлагатай техникийн захирал томилон ажиллуулж, цалинг шийдвэрлэж өгөх зэрэг бодитой дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээ, мөн 2019 оноос гишүүн холбоодод зориулсан бусад олон хэлбэрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх болсноо танилцуулсан юм.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар "АХБХ-ны Ерөнхийлөгч бидний урилгыг хүлээн авч Монгол улсад айлчилж байгаа нь нэр төрийн хэрэг. Сүүлийн гурван жилд Монголын хөлбөмбөгт, хөлбөмбөгийн багуудад төдийгүй, холбооны ажиллагсдын мэргэжил, ур чадварын түвшинд гарсан амжилтаар бид бахархдаг. АХБХ-ны дэмжлэгтэйгээр бид цаашдаа эв нэгдэлтэйгээр эх орондоо хөлбөмбөгийг дорвитойгоор хөгжүүлэн, Азийн хөлбөмбөгт ч хувь нэмрээ оруулах болно” гэлээ.

АХБХ-ноос жил бүр мөнгөн дэмжлэгээс гадна дасгалжуулагч, шүүгч, бусад мэргэжлийн боловсон хүчний сургалтанд олон талаар дэмжиж тусалж байдаг АХБХ-ны хүндэт төлөөлөгчдөд зориулж МХБХ-ны хамт олон хүндэтгэлийн үдийн зоог барьж, Монголын соёл урлагаа сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь зочдод ихэд таалагдаж, ийнхүү хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: МХБХ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-18 22:45
    Retweet (26)
  • 09-18 14:31
    Retweet (16)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • 09-18 23:28
    Retweet (4)
  • 09-18 22:42
    Retweet (4)
  • 09-18 23:38
    Retweet (2)
  • 09-18 23:23
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-18 23:29
    Retweet (1)
  • 09-18 23:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-18 22:55
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 09-19 00:00
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)